Б.Баатархүү: “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин ,“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа

Н.Алтанцэцэг / Хууль

Сүүлийн үед олон нийтэд шуугиан үүсгээд байгаа цаг үеийн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ... Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Их хэмжээний зэвсэг илрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрүүгийн цагдаагийн албанаас “Зэвсэг” арга хэмжээний хүрээнд энэ сарын 16-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүрэгт хууль бусаар галт зэвсэг, сум худалдан борлуулдаг 28-60 насны гурван иргэн байлдааны зориулалттай 6500 ширхэг сумыг худалдан борлуулах зорилгоор авч явсныг илрүүлсэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр заасны дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжинг суллагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан уу?

-МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд сүүлийн үед байгаль хамгаалах нэрийн дор төрийн бус байгууллага, бүлэг холбоо болон иргэний зүгээс бизнесийн тодорхой салбар болох уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компаниудад дарамт шахалт үзүүлж, дайрч орох, айлган сүрдүүлж, бие болон нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гаргаж байгаа учраас энэ үйл явдлыг таслан зогсоож өгнө үү гэсэн хүсэлт ирсэн. Цагдаагийн байгууллага ийм үйлдэл бүртэй тэмцэж байгаа. Гэхдээ тэмцэж байгаа үйлдэл бүрээ олон нийтэд мэдээлдэггүй. Эрүүгийн цагдаагийн алба энэ асуудалд чимээгүй байдлаар хандсан, орхисон нэг ч үйлдэл гаргаагүй гэдгээ дахин хэлье. Тухайлбал, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин гэх хүн бусдын эд хөрөнгийг булаан авахаар заналхийлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нь бусдын хөрөнгийг авахаар заналхийлсэн, ялгаварлан гадуурхсан гэх асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эдгээр хэргүүд бүгд прокурорын хяналтан дор шалгаж байгаа. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

- Баянхошууны нутаг дэвсгэрт олон хүүхдийг хулгайлж, хүчирхийллээ гэсэн мэдээлэл цахимд тавигдсан. Энэ үнэн үү?

-Баянхошууны нутаг дэвсгэрт олон хүүхдийг хулгайллаа, хорилоо, хүчирхийллээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсаны дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид яаралтай шалгалтын ажиллагаа хийсэн. Надад ирсэн мэдээллээр цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл нотлогдоогүй байна. Сүүлийн гурав хоногийн турш хүүхэд хүчирхийлэлд дээрх байдлаар өртсөн гэх мэдээлэл бүртгэгдээгүй, ГССҮТ-д хүүхэд хэвтэн эмчлүүлээгүй байна. Иргэн та бүхэн олон нийтийн сүлжээнд бодитой мэдээлэл тавибал бидэнд дэмжлэг болдог, хуурамч мэдээлэл тавибал дараа болдог. Тиймээс та бүхэн олж мэдсэн мэдээллээ олон нийтийн сүлжээнд тавихаас өмнө бидэнд эхэлж мэдээлж хамтран ажиллахыг хүсье.


Сэтгэгдэл

MatPleaky [5.188.84.66] 2020-02-15 01:03:21

Elocon Drugs http://cheapcialisir.com - cialis 5 mg best price usa Purchase Prescription Antibiotic Amoxicillin 875 <a href=http://cheapcialisir.com>Cialis</a> Cheap Drugs Canada

Зочин [192.82.70.47] 2019-10-18 07:04:14

Jalga dovnii yumand undserheg uzel gargaagui bol shalgah yum baihgui l uil yavdal

Зочин [182.251.104.189] 2019-10-17 20:09:12

shuud l shorond ni yavuulaach dee tegeed ter bulgem nertei ajilgui hudlaa saagsan garuudiig ni taraaj barilagiin tuslah hiilegbel taarna. Mongoliin niigemd buur yamarch hereggui humuusiin negdel shuudee .

Зочин [64.119.19.39] 2019-10-17 16:46:41

Наад рекетvvдэд хууль vйлчлэхгvй болоод удаж бн доо!! Бvх насаараа ингэж байгаль хамгаалж байгаа , Хитадыг ялж байгаа нэрийн дор рэкет дээрэм хийж амьдарч байгаа олон хvн бий болжээ.

зочин [139.5.218.151] 2019-10-17 10:22:34

Энэ нийгмийн их цуу яриа,цуурхал,гүтгэлэг,доромжилол,хэн нэг этгээдийг бариж хориж хүний эрхийг захиалагаар цагдаа,шүүх,проkурор хөсөрдүүлж хохироодог хуучин нийгмийн мөрдлөг хавчлага,ард түмнийг цагдаж,мөрдөхөө хэзээ болих уу цагдаа гуай?энэ ямар гээч нийгэм юм бэ?дээдэсүүдэдээ гар хүрч чадахгүй тэдний эрх мэдлийг хуулиас давсан хэмжээнд хамгаалж хаацайлдагаа хэзээ болих уу цагдаа гуай?хуули цаазын өмнө бүх хүн тэгш эрхтэй гэж заасан заалт хэзээ хэрэгжих үү цагдаа гуай?бууны нохой,нохойнд хаяж өгдөг мод шиг байхаа болицгоо?цагдаагийнхаан

Зочин [202.9.43.10] 2019-10-17 09:58:41

Нарантуул захад сум зарна гэсэн эмэгтэйчүүдл олон байх юм эдний цаана хэн юу хийж байгааг шалгах хэрэгтэй байна.

Zochin [61.156.112.177] 2019-10-17 09:31:13

Zovshd ene eh ornoo zaraad ideed uugaad bgaa tomchuudiig naaduul chin yajich chadadgui nuguu muu heden yadarsan humuusee reketlej sanhuujdeg shdee naaduul chin tiimel mundag eh oronch yum bol uls daa tatvaraa tolood ajil torol hiigeech ene jinhene naad reketlej daramtaldag humuusiinhee boosuudiin olj daramtlaach chadahgui bgaa sh dee malnuud

Зочин [192.82.78.145] 2019-10-17 08:43:13

Монголоо гэсэн сэтгэлтэй, түүнд уриалан дууддаг хүмүүсийг дарж авдаг байсан орос, хятадын үйлдлийг монголын цагдаа, шүүх, прокурор нь гүйцэтгэдэг болж дээ хөөрхий.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.