“Малефисент-2” кино юуны тухай өгүүлэх вэ?

Ц.Анударь / Энтертайнмент

Сүүлийн жилүүдэд “Уолт Дисней” компани 2000-аад оны хүүхэлдэйн кинонуудаар бүрэн хэмжээний кино бүтээж байгаа.

Харин 1959 онд гарсан “Нойрсож буй гүнж” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн “Maleficent” уран сайхны кино бусдаасаа онцлог юм. Учир нь киноны гол дүр нь гүнж биш хорон санаат хатан байв. Нээлтээ хийснээс хойш 785 сая ам.долларын ашиг олсон тус киноны хоёрдугаар анги 2015 оноос хийгдэж эхэлсэн байна. “Уолт Дисней”-н мэдээлснээр “Maleficent: Mistress of Evil” аравдугаар сарын 18-нд дэлхий даяар нээлтээ хийх бөгөөд кино 118 минут үргэлжлэх ажээ. Энэ киноны дэлхийн нээлт өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 18-нд болж байгаа.

“Уолт Дисней” компани шинэ ангид гарах үйл явдлыг албан ёсоор зарлалаа

Шинэ ангид эхний ангиас хэдэн жилийн дараа болж буй үйл явдлын талаар өгүүлэх бөгөөд хорон санаат хатан хаан Малефисент болон гүнж Аврора нар хамтдаа ид шидийн орноо хамгаалахаар сонирхолтой адал явдлын эрэлд гарна.

Киноны зохиолыг Линда Вүүлвертон бичсэн бол найруулагчаар Жоачим Роннин ажилласан байна. Гол дүрд Анжелина Жоли, Элле Фаннин туслах дүрүүдэд Мишель Пейффер, Эд Скрен, Роберт Линдсей нар ахин тоглож байна. Харин шинэ ангид гарах ханхүү Пилифийн дүрд Харрис Дикинсон тоглохоор болжээ.

image

Анжелина Жоли хамгийн сүүлд 2015 онд “By the Sea” кинонд тоглосноос хойш уран бүтээлийн завсарлага авч, хүүхдүүддээ илүү анхаарал хандуулж байсан. Тэрээр таван жилийн дараа ийнхүү дэлгэцнээ эргэн ирж шүтэн бишрэгчдээ баярлуулах нь ээ.

Тус киноны эхний ангид Малефисент хааны нялх гүнжид хараал хийж, 16 нас хүрэхдээ мөнхийн нойронд автуулдаг тухай үйл явдал гардаг. Гэвч гүнжийг хожим ямар их энх тайвныг авчрах агуу шидтэйг Малефисент ойлгож, үйл явдал сонирхолтойгоор өрнөдөг билээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:43

Зочин [139.5.218.137] 2019-10-18 02:38:03

Aan

Үнэнбат [66.181.161.6] 2019-10-18 01:31:53

1990 оноос хойш монголд кино урлаг сөнөсөн дөө. Сүүлийн үеийн кино бол " Барууны дуураймал, эсвэл азийн хүүхлэг,хүүшинцэр " болсон шүү.Та нар " Алтан үе " - ийнхнийхээ киног дахин дахин үзэж тунгааж ойлго.Лав л энэ үеийнхэн кино хийж чадахгүй юм байна. ъ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.