Туркийн ерөнхийлөгчид хандаж бичсэн Дональд Трампын захидал

Ц.Анударь / Гадаад мэдээ

Дональд Трамп Туркийн ерөнхийлөгчийн Сирийн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг буруушааж, “эрүүлээр сэтгэж, мунхаглахаа болих”-ыг уриалжээ. Трамп аравдугаар сарын 9 буюу Туркийн цэргийн хүчин Сирийн нутаг дэвсгэр дэх Курдын алан хядах бүлэглэлийн эсрэг “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаа эхлүүлсэн өдөр Эрдоганд хаяглан захидал илгээсэн байна.

Түүний захидлын эхийг "Fox News" суваг олж авснаа олон нийтэд тарааж, "The New York Times" сонин сүүлд захидал үнэн бодитойг баталсан.

Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын эх сурвалжийн мэдээлснээр, Эрдоган тус захидлыг уншаад, ихэд хилэгнэн, хогийн саванд хаясан гэжээ.

Трамп захидалдаа “Эрхэм Ерөнхийлөгч өө. Та олон мянган хүний амь үрэгдсэнд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна. Би Туркийн эдийн засгийг сүйрүүлэхдээ хариуцлага хүлээхийг хүсэхгүй ч үүнийг хийхэд бэлэн байна. Тиймээс тохиролцъё! Хэрвээ та зөв замыг сонговол түүхэнд сайнаар бичигдэнэ. Хэрвээ буруу замаар явбал үүрд эрлэгийн элч мэт дурсагдана. Битгий хатуурх! Битгий тэнэглэ!” гэж Трамп захидалдаа бичжээ.

image

Өнгөрсөн үйл явдлуудаас харвал Туркийн ерөнхийлөгч Эрдоганы байр суурьт түүний захидал огт нөлөөлөөгүй бололтой. Эрдоганы хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь Трампын заналхийлэл. Ажиглагчид “Ямар ч тохиолдолд Эрдоган Сирийн хойд хэсэгт аюулгүй байдлын бүс бий болгохыг зорьж буй нь Сирид төдийгүй Ойрхи Дорнод, Европ, Орос зэрэг олон оронд түгшүүр төрүүлж байгааг ойлгох ёстой. Эрдоган, Путин нар аравдугаар сарын 22-нд уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцахаар болсон нь үнэхээр сайн хэрэг” хэмээн дүгнэж байна. Туркийн Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх нэг өдрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар Сочи хотноо уулзах талаар Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.