Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Aдмин / Боловсрол

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Улсын хэмжээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийн судалгааны ажлыг тэргүүн ээлжинд эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлж байх, Эрдэм, шинжилгээний ажилтнуудад ур чадварын нэмэгдлийг олгох асуудлыг судлах, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын шинэ барилгын зураг төсвийн ажлыг гүйцэтгүүлж, барилга угсралтын ажлыг 2020 оноос эхлүүлэх, Дотоод, гадаадын өндөр зэрэглэлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн судлаачдын эрэмбэ чансааг тогтоож мөнгөн урамшуулал олгох, Шинжлэх ухааны ажилтны их хурлыг 5 жил тутам зохион байгуулахаар тус тогтоолд тусгагдсан байна.

Түүнчлэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шинжлэх ухаан, технологийн салбарын улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнах, Шинжлэх ухааны байгууллагын төсвийн бус зардал, нэмэлт орлогын зарцуулалтын талаарх Засгийн газар, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилтийн механизм, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах, менежментийг боловсронгуй болгох, талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулах үүргийг холбогдох Сайд нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: БСШУЯ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:04

Injener natsagnyam [192.82.70.47] 2019-10-18 07:02:08

Oyunii omchiin hulgai gej baidaggui

Injener natsagnyam [192.82.70.47] 2019-10-18 07:01:40

Buteeliig burtgedeg boloh n teneguudiig burtgedeg

Зочин [192.82.70.47] 2019-10-18 06:29:50

үүнийг бодлогодоо тусгамаар

Зочин [192.82.70.47] 2019-10-18 06:29:18

дарга ч бай цэрэг ч бай энгийн иргэн хүртэл яум зохион бүтээсэн байж болно үүнийг хуулиндаа тусгамаар

Зочин [192.82.70.47] 2019-10-18 06:15:12

Darga bai tsereg ch bai hench nano tehnologiig hiisen baij bolno

эвий хөөрхий [91.170.197.199] 2019-10-18 04:42:04

"Дотоод, гадаадын өндөр зэрэглэлийн сэтгүүлд ЭШ өгүүлэл хэвлүүлсэн судлаачдад мөнгөн шагнал олгох" гээд энэ "дотоод" гэдэг үгийг нэмчихжээ. Дотоодын өндөр зэрэглэлийн сэтгүүл гэж байхгүй. Одоо тэрэндээ хэвлүүлсэн хүмүүст мөнгө өгнө гээд л бас наад ажил чинь жонхуугаараа эргэлээ. Мэддэг гадарладаг хүмүүс байдаггүй юм уу, сайд, ерөнхий сайд аа? Наад асуудал чинь ингээд л ШУА-ийн өвөө нарын тоглоом болоод өнгөрлөө.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.