Орон гэргүй “Дуурийн дуучин” анхны тоглолтоо хийлээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Эмили Замурк гэх орон гэргүй, гуйлгачин бүсгүй гурван долоо хоногийн өмнө гэхэд Лос-Анжелес хотын 60 гаруй мянган гэр оронгүй хүмүүсийн нэг байсан бөгөөд ойролцоогоор 2-3 жил гудамжинд амьдарчээ. ЗХУ-д социализм систем задран унаснаас хойш АНУ-д нүүж ирсэн Эмили Замурк бүсгүй хоёр жилийн өмнөөс метроны буудалд дуулж эхэлжээ. Тэрээр “Өөрт нь үлдсэн цорын ганц зүйл түүний хоолой” гэж боддог учраас мөнгө олохын тулд үүнийг хийдэг байсан байна. Гэтэл түүний амьдралд санаанд оромгүй зүйл тохиолджээ. Эмили хэлэхдээ “Намайг метроны буудалд дуулж байхад нэгэн цагдаагийн офицер над руу ирж байгааг харсан. Цагдаагийн офицерт миний дуулах маш их таалагдсан” гэж хэлээд дууг маань утсан дээрээ бичиж болох эсэхийг асуусан” гэжээ. Удалгүй Лос-Анжелес хотын цагдаагийн газрын инстаграм хуудсанд түүний бичлэгийг байршуулсан байна. Богино хугацаанд нэг саяас их хүн үзэж “метроны дуучин” нэрээр хүмүүсд танигдаж эхэлжээ.

image

Үүний дараагаар тэрээр анх удаагаа нэгэн арга хэмжээнд дуулахаар болов. Энэ нь түүний анхны тайз байсан юм. Эмили тайзан дээрээс “Надад хангалттай бэлдэх цаг байсангүй. Би метроны буудалд дуулдаг байсан дуугаа дуулбал та бүхэн хэрхэх бол” хэмээгээд Италийн алдарт “O mio babbino caro” дууг дуулжээ. Түүний үзүүлбэрийн дараахан Грэммигийн шагналт хөгжмийн продюсер Жоел Даймонд 52 настай Эмилид хамтран ажиллах санал тавьсан байна. “Эмилигийн түүх бол мөрөөдөл яаж биелдгийг харуулсан үйл явдал” гэж Даймонд “CNN”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Мөн “GoFundMe” кампанит ажлын хүрээнд гэр оронгүй хүмүүст болон Эмили Замуркд туслах зорилгоор одоогоор 80 мянган ам.доллар цуглуулаад байна. Тэрээр “Миний төлөө бүхнийг хийж, одоог хүртэл туслахыг хичээж байгаа бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа” гээд өөрийн энэхүү түүхийг бусдад болон гэр оронгүй хүмүүст итгэл найдвар өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.243] 2019-10-22 08:47:53

Amerikt 10 tsagdaagiin neg n bichleg hiigedd uldsen 9 n buugaa gargaad buudna. Mongol 10 tsagdaagiin 1 ni bi hleg hiiveed uldsen 9 ni hoono. Iim l yalgaatai

Зочин [202.126.89.147] 2019-10-19 15:06:01

Манай цагдаа нар ичихч үгүй хөөгөөд явууландаа. Гадаад оронд мундаг дуучид хөгжимчид нь гудамжинд дуулаад зогсож байдаг. Манайхан гавихгүй байж ичсэн болж тэр хүнийг доош нь хийнэ.

Зочин [122.201.21.59] 2019-10-18 06:55:27

Манай цагдаа бол хөөгөөд торгоод явуулна шүү

Зочин [202.126.89.147] 2019-10-19 15:01:55

Манай цагдаагийн дарга нар Нямдоржийн даалгавараар шууд хөөгөөд явуулна. Манайхан гудамжинд дуулхаасаа ичээд дуулахгүй. Гадаад оронд мундаг дуучид гудамжинд дуулдаг юм билээ. Манайхан тайзан дээр дуулж гавихгүй байж ичсэн болно чааваас.

zochin [103.229.120.201] 2019-10-18 06:11:08

Mongold daanch hynii aviyasig yneleh bolomjgui uls orond amdrah um daa mongogui n zovlon


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.