УДЭТ-ын үзвэрийн жилийн нээлт “Тэнгэрийн хүү”-гээр эхлэв

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Улсын драмын эрдмийн театрын үзвэрийн жилийн нээлт өчигдөр орой дэлгэр сайхан боллоо. Нээлтийн үеэр монгол ахуйн орчин бүрдүүлж үзэгчдээ үндэсний найралтай угтаж монгол гэрт үндэсний хувцастай охид цагаан идээ ааруул айраг барин угтлаа. Энэ үеэр театрынхан ахмадуудаа хүлээн авч хүндэт үзүүлсэн юм. Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулан үндэсний болон орчин үеийн уран бүтээлүүдээс бүрдсэн “Монгол жүжгийн өдрүүд”-ээ 2019 оны аравдугаар сарын 17-ноос ирэх сарын 25-ны өдрүүдэд оюунлаг үзэгчдэдээ зориулан зарлаад байгааг театрын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу онцоллоо.

“Монгол жүжгийн өдрүүд”-ээр Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч”, Ц.Балдоржийн “Хайрын виз”, Э.Оюуны “Би эндээ явахгүй”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгүүдийг үзэгчдийн хүртээл болгох аж. Тус театрынхан жүжгүүдийнхээ үнийг суудлын зэрэглэлээс хамааруулан таван жүжиг 75 мянга, гурван жүжиг 45 мянган төгрөг хэмээн багцалсан шинэлэг үзэгдэл болж буй юм байна.

image

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, УДЭТ, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион явуулсан “Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан”-ы шагналыг “Тэнгэрийн хүү” жүжиг эхлэхээс өмнө гардууллаа. Эл уралдааны тэргүүн байрт Азийн тэргүүн найрагч Д.Урианхайгийн “Хүүхэд байсан, одоо нуурын эрэгт дандаа инээмсэглэж суудаг хамгийн... хамгийн... хамгийн... “гоё” эмээ” жүжгээрээ шалгаран арван сая төгрөгийн батламж гардсан бол удаах байрт Б.Мөнх-Амьдрал “Миний аав супер баатар” жүжгээрээ найман сая төгрөгийн, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг “Хаврын өртөө” жүжгийн зохиолоороо таван сая төгрөгийн эзэн боллоо.

image

Мөн шилдэг жүжгийн уралдаанд соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До. Цэнджав “Хаангүй сэнтий”, Д.Мэндсайхан “Өдзийтгоо бэйж”, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Т.Галсан “Гайхамшгийн Аюумшиг” зэрэг жүжгүүдээрээ шалгарсныг гардуулсан. Шагналыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Ерөнхий сайдын зөвлөх Хүрэлбаатар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Эрдэнэбат нар гардуулсан юм. Үзвэрийн жилийн нээлтийг МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт зохиолч Битогтохын Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр эхлүүлсэн нь үзэгчдэд оюуны их таашаал хүртээсэн явдал боллоо.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:42

Зочин [120.142.31.147] 2019-10-18 07:24:06

Энэ чингэс балар эртнийн бөмбөр балбасан юмнуудаа болиод гадны зохиолууд тавиач залхаж байна

Зочин [103.9.90.98] 2019-10-18 07:00:44

сүр нэртэй даржин бүтээлүүд бгаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.