Ирэх онд цэцэрлэгүүдийг компьютержуулна

Aдмин / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг бямба гарагт Баянхонгор аймагт ажиллаж, хөгжимт драмын театрт уулзалт хийлээ. Салбарын сайд энэ онд 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьсон бөгөөд аймгуудын 15 дахь нь Баянхонгор байв.

Уулзалтаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны гурван зорилтын хэрэгжүүлэлтийг танилцуулж, нийгмийн гэрэл гэгээ болсон дөрвөн том салбарын уялдаа холбоог хангаж, сэтгэл гаргаж хариуцлагатай ажиллахыг үүрэг чиглэл болголоо.

Уулзалтад оролцогчдын асуултад хариулахын зэрэгцээ Баянхонгор аймгийн хэмжээний 43 цэцэрлэгийг компьютержуулах, 4 дүгээр цэцэрлэгийн засвар, 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

Томилолтын хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцтай, тухайлбал, Баянхонгор хотод баригдаж буй 960 хүүхдийн суудал бүхий 5 дугаар сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургуулийн шинэ барилгын ажилд тулгамдаад буй асуудалтай танилцав.

Эх сурвалж: БСШУЯ


Сэтгэгдэл

saitflcpoa [150.129.8.28] 2020-07-23 20:59:03

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

oaqxkppnja [150.129.8.28] 2020-07-23 20:59:02

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:07

Зочин [49.0.218.39] 2019-10-21 12:55:36

Yanaa, yamduudad hudaldan avaltaas oor hiih ym algoo. Ene hun computer yriaad suuh estoi hunuu, Yan daa ,,,,chaddag l ene ym hurhii,,

Зочин [103.26.192.43] 2019-10-21 08:22:20

ШААЛ ХУДЛАА,,,

ds [103.229.120.179] 2019-10-21 05:21:56

Ene said bish saali chin bn!

Иргэн [202.21.118.138] 2019-10-21 04:34:29

Болиосой доо, дундаас нь мөнгө унагаах гээ юу. Зээлээ төлөөчээ түүний оронд

Зочин [103.229.121.245] 2019-10-21 04:29:08

Чи бусад ажлаа хийгээч.

Зочин [202.180.218.37] 2019-10-21 03:58:42

Үхссс бүх хүүхдүүдээ цэцэрлэгтэй болгож чадахгүй байж

Зочин [202.179.25.154] 2019-10-21 03:36:54

ЭХЛЭЭД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛОХ НЬ ЧУХАЛ БИЗ ДЭЭ ....

Зочин [202.179.31.98] 2019-10-21 03:31:17

Юунд ашиглах ?


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.