Ухаалаг утасны тусламжтайгаар зургаан сая эх, хүүхдийн амийг аварна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Дэлхий даяар 11 секунд тутамд нэг бие давхар эмэгтэй эсвэл, шинэ төрсөн хүүхэд энддэг гэх тоо баримт бий. Тэгвэл ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк зэрэг байгууллагууд хамтран 100 сая долларын санхүүжилт бүхий ухаалаг төхөөрөмжид суурилсан эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөлд нийт 10 улс хамрагдах бөгөөд 2030 он гэхэд ухаалаг утасны тусламжтайгаар зургаан сая эх болон хүүхдийн амь эрсдэхээс урьдчилан сэргийлнэ гэж судлаачид тооцоолж байна.

Ингэснээр эрүүл мэндийн ажилтнууд цаг уурын байдал, сошиал медиа трэнд зэрэг нийгэм, цаг үеийн холбогдолтой мэдээлэлд задлан шинжилгээ хийж, улмаар бодит эрсдлийг тооцоолох, тухайн бүс нутагт гарч болох өвчний дэгдэлтийг урьдчилан таамаглах, түүнээс сэргийлэх боломжтой болох гэнэ.

"Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг мэдээлэлд анализ хийх боломжтой хямд өртөг бүхий төхөөрөмжөөр хангаснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа айл өрх, нийгмийн бүлгүүдэд хүрэх боломж нэмэгдсэн. Хэдхэн жилийн өмнө эрүүл мэндийн ажилтнуудад технологи гэх зүйл байгаагүй, сохроор л ажилладаг байлаа. Харин одоо тэдний олонх нь ухаалаг утастай болж, сайн ажиллах нөхцөл нь нэмэгдсэн" гэж уг төслийг хамтран хэрэгжүүлж буй Рокфеллер сангийн ерөнхийлөгч Раж Шах Ройтерс агентлагт ярьжээ.

НҮБ-ийн байгууллагын тайланд дурдсанаар, “Саб-Сахар буюу Африкийн өмнөд хэсгийн бүс нутагт амьдарч буй эмэгтэйчүүд төрөх үедээ нас барах магадлал чинээлэг орнуудтай харьцуулахад 50 дахин өндөр, шинэ төрсөн хүүхэд эхний сардаа эндэх магадлал 10 дахин өндөр байна” гэжээ.

Эх сурвалж: We Forum


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.