Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Aдмин / Шинжлэх Ухаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 30-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:26

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:26

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.