Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр агнагдсан тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ

Aдмин / Нийгэм

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 09-19 ХӨҮ улсын дугаартай, Мицувиши Пусо маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Ч.Отгонбаатарын ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох тарваганы 16 бодгалийн арьстай, түүхий мах, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 17-06 УБГ улсын дугаартай, Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн О.Батболдын ачаанаас 20 бодгаль тарваганы арьстай, түүхий махыг худалдан авч, тээвэрлэн явсан зөрчлүүдийг илрүүллээ.

Дээрх зөрчлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар зөрчил гаргагчид торгууль, нөхөн төлбөр оногдуулахаар заасан байдаг. Нөхөн төлбөр оногдуулахдаа Засгийн газраас тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг тарваганы толгой тутамд 2 дахин нэмэгдүүлж тооцдог болно.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

Зочин [192.82.70.200] 2019-11-04 05:21:00

Дэнжийн мянгын захын тарвага хамгийн хямд нь байна лээ дээ.

Зочин [202.126.88.151] 2019-11-03 16:46:27

Хотын иргэдэд тахал тараах оролдлого хийсэн гж суулгаад хотын итгэншлийг нь цуцал

Тахал [202.126.89.29] 2019-11-03 14:06:05

Тахал дэлгэрэх л дутаж гэнэ . Энэ шигүү чигжүү хотод тахал дэлгэрвэл хянах аргагүй алдана шүү.

Зочин [66.181.176.99] 2019-11-03 11:31:46

Жоохон хүүхэд байхад тарваганы мах 200 орны хөндийд цагаан хөнгөн цагаан түмпэнд чанаад тавьчихсан хүүхэд бид гэдэс өлссөн үедээ зулгааж идчихээд явдаг сан сайхан шүү дээ. Тарваганы тосонд чансан боорцог сайхан шүү.Манай ах тарваганы арьсны гэрээ хийдэг байж билээ.

Зочин [150.69.34.101] 2019-11-03 08:08:35

Эрэн сурвалжлаад, агнасан хүнийг нь олоод буу машиныг нь хураавал болоо шд

Зочин [202.126.89.30] 2019-11-03 07:10:55

Тарваганы махыг Хүчит шонхор зах дээр чөлөөтэй зарж байх.

Зочин [202.179.24.153] 2019-11-04 04:50:11

хэдтэй бна хамаа

B [66.181.191.227] 2019-11-03 05:08:56

Anchnii buudsan sum ruu ooroo gyij orood Agnagdsan yum bna ldaa !

Зочин [172.58.139.65] 2019-11-03 04:47:32

Tarvaganuud ni anchnaas agnaadhaach gesiin baihdaa ene setguulch mongol bish baihaa

Зочин [192.82.70.200] 2019-11-03 04:32:31

Зөвшөөрөлтэй агнагдана гэж бас байхнээ дээ, тэр нь бол хот руу орж болох бололтой юмаа даа. Энэ хөлсний бичээчдийг яая даа.

Зочин [182.160.1.205] 2019-11-03 04:22:24

Энэ сэтгүүлчийнхээр бол тарвагыг агнадаггүй өөрөө агнагддаг юм байна.

Зочин [192.82.72.210] 2019-11-04 00:50:10

гарчигаа ч олигтой өгчиж чадахгүй гахайнууд сэтгүүлч хийх юм даа.

. [202.55.188.92] 2019-11-03 03:53:02

5g

. [202.9.42.164] 2019-11-03 03:52:45

5g

. [202.9.42.164] 2019-11-03 03:52:09

5g

. [202.9.42.164] 2019-11-03 03:50:22

5g

зочин [202.126.88.201] 2019-11-03 03:36:15

Тээвэрлэж явсан ганц хоёр машиныг нь хураачихвал дахиад тарвага агнах болон худалдаж авахаа болино доо наад үхэр монголууд чинь


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.