ХХБанк Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багаа дэмжин ажиллахаар боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны үүсгэн байгуулагдсаны 60-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойтой давхцан Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болоод Үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжин 3-н жилийн хугацаанд, нийтдээ 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Яармаг орчимд бүтээн байгуулагдаж буй Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны стандартын дагуу Монгол улсад баригдсан хамгийн том хэмжээтэй "73 харьцах 115 метр" бүхий хөлбөмбөгийн талбайн орчны тохижилт болоод Үндэсний шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай хувцас хэрэглэлүүдэд зориулан дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн хувьд амжилт нь жил ирэх тусам өсөж байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 2 дахь сунгаанд анх удаа шалгарч, анхны гоол цаашлаад анхны хожлоо авсан нь үүнийг бэлхэн харуулж хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулсан. Үндэсний шигшээ баг Мьянмар улсын эсрэг 11-р сарын 19-ний өдөр энэ шатны ээлжит тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын бэлтгэл болгож тэд тун удахгүй Камбож улсыг зорих гэж байна.
Аливаа спортод тамирчдын бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй, хүч хөдөлмөрөөс гадна Үндэсний компаниудын дэмжлэг туслалцаа, үнэнч хөгжөөн дэмжигчид хамгийн чухал байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад хөлбөмбөгийн спортын хөгжил хурдасч, Үндэсний шигшээ багийн үзүүлэх амжилтууд, чансаа нь жил ирэх тусам сайжирсаар байна. Мөн цаашид ч Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргах Үндэсний шигшээ багийнхаа амжилтыг бататган ахиулахын төлөө тоглолтын өмнөх бэлтгэл, сургуулилт болон тэмцээн уралдаануудад ХХБанк шигшээ баг тамирчдаа дэмжин, хамтран ажилласаар байх болно.
Хүн төрөлхтний агуу гайхамшиг болсон хөлбөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй Монголынхоо тамирчдыг, үнэнч хөгжөөн дэмжигч Та, бид бүгдээрээ нэгдэж сэтгэл зүрхээрээ дэмжицгээе.
Багийн спортыг дэмжигч
Худалдаа, хөгжлийн банк
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлэхээр тогтжээ
Хурандаа У.Хүрэлсүхийн тактик ба Ерөнхийлөгчийн сонгууль
Б.ЦЭЦЭГ: Ганган гоё, боловсролтой маш сайхан залуус үлгэр шиг гарч ирсэн. Гэтэл Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин та нар ард түмнээ яаж ингэж хуурч чадав аа
С.Одонтуяа: МАН-ын дотоод тэмцэл дээд цэгтээ хүрч цуврал жүжиг тавьж байна
Х.Отгонбаатар: Сүхбаатарын талбайд гарч жагсахаасаа айдаг биш, ийм нийгэмд амьдрахаасаа айдаг байх хэрэгтэй шүү хэрсүү монголын иргэд ээ!!!
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна
“Би ээж хүн, ялтан биш” гэсэн бичиг барьж, усны хувцастайгаа эсэргүүцлээ илэрхийллээ
УИХ-ын гишүүд яагаад юу ч дуугарахгүй байна вэ, хүйтэн сэтгэлтэй эмэгтэй гишүүд хаана байна! Талбай дээр гараад ир
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ
Р.Амаржаргал: Засгийн газар огцрохгүй ээ, У.Хүрэлсүхийн 2 сайдаа авч үлдэх арга