Энэ жил “Чингис хаан” одонг онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд олгоно

Ц.Анударь / Нийгэм

Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан байдаг.

Энэ жилийн хувьд 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохионо, бүх нийтийн амралтын өдөр.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй бөгөөд энэ жил олгох юм. Одоогоор хэнд олгох нь тодорхой болоогүй байна гэсэн мэдээллийг эх сурвалж өгөв.

"Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд:

Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заажээ.

2005 оноос "Чингис хаан" одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008 онд алгасаж байв.

"Чингисийн одон" хүртэж байсан эрхмүүд:

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
  • 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
  • 2014 онд Академич Хавтгайн Намсрай
  • 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.89] 2019-11-05 12:26:48

0

иргэн [202.179.27.102] 2019-11-05 03:59:41

Хөдөлмөрийн баатар эмэгтэй Гүндэгмаа, Сумьяа нарт өгөх нь зүйтэй Хүрэлсүх хэцүү ажил их амжуулж байгаа гэхдээ энэ жил биш гэж бодож б

иргэн [202.179.27.102] 2019-11-05 03:56:56

жинхэнэ ажил хийж гавьяа байгуулсан хүмүүст бол өгөх хэрэгтэй Шарав гуай Ариунбаатар, Түвшинбаяр нар бол авбал зохих хүмүүс, харин гончигдорж дэмбэрэл нар юу хийсийн болдоо

Зочин [192.82.70.200] 2019-11-05 03:06:05

Жинхэнэ авах хүн Монголоо аварсан Хүрэлсүх л байна даа.

Зочин [202.131.227.82] 2019-11-05 02:50:16

Монгол хүний оюун ухааны гайхамшгт чадварыг дэлхийд таниулж, хүүхэд залуусын оюуныг хөгжүүлэх, эх оныхоо нэрийг олон улсад төвшинд сурталчлахад оруулж буй хувь нэмрийг үнэлж Оюун ухааны академийн Хатанбаатарыг дэвшүүлэх хэрэгтэй санагдана.

Зочин [103.229.122.120] 2019-11-05 02:39:51

Очирбат Гончигдорж хятадуудаас авч өөр хүнд өг Юу хийсэн гэж энэ эрлийзүүдэд өгсөн бэ. Бага банди хулгайч хүртэл авсан байна шүү дээ. Харин саяны кибер халдлагыг илрүүлсэн хүнд өг

зочин [122.201.23.84] 2019-11-05 02:07:41

Лодонгийн Түдэвт олгох нь зөв

Зочин [66.181.185.206] 2019-11-05 01:36:28

одоо нэг уяачид егехгvй бол болку юм бн!! Монгол улсад гавьяа байгуулж байгаа салбараас уяачдын салбар орхигдсон харагдаж бн!!!Бас эмэгтэй бехчvvд орхигдсон бн!!! байнга шагнал авдаг томчуудаас Батvvл баатар орхигдсон харагдаж бн!! Эдгээрийн аль нэг нь авах байх!!

Эх оронч [202.126.88.211] 2019-11-05 01:16:41

Дэлхийд ганцхан байдаг Оюун Ухааны Музeйг үүсгэн байгуулагч МУСГЗ, Шилдэг зохион бүтээгч,Оньс зохиогч З. Түмэн-Өлзий гуайд олгох хэрэгтэй.

Odbayar [62.205.104.180] 2019-11-05 00:51:02

Odbayart ug gadnii huuhnii bugs sain bazsan

Zochin [66.181.161.90] 2019-11-05 00:46:59

Дашдондогт өгөх шуум явсан шүү.

Жинхэнэ [192.82.70.200] 2019-11-05 00:32:04

Эр зориг гарган Монгол улсаа, ард түмнээ Элбэгдорж, Миеэ Энхболд нарын. улсаа тэр чигээр нь үйлдвэр уурхай, алт эрдэнэстэй нь дээрэмдсэн дээрэмчдийг бут цохиж улс орноо аварсан Хүрэлсүхэд өгөх нь зүйтэй!!. Энэ бол хувьсгал шүү дээ. Тэгээд зогсохгүй Эрдэнэт үйлдвэрээ, Салхитын ордоо, Тосонбумбын нуруугаа, Ноён уулаа луйварчдаас төрдөө буцааж авлаа. Одоо Цагаан суваргаа авна. Зарчихсан Сүхбаатарын талбайгаа, Хотын захиргааны контороо авлаа. Тэгээд Монголдоо Нефтийн үйлдвэр барьж байна. Хотын утааг арилгалаа. Давхар гүүрүүд, Налайхын зам, Дарханы замыг барилаа. Утаа, түгжрэлийг арилгах гол арга хэмжээнүүдийг авлаа. Өмнө нь хэн ч ийм арга хэмжээ аваагүй билээ. Хүрэлсүхээс өөр хэнд өгөхөв дээ.

зочин [64.119.18.143] 2019-11-05 00:16:29

Жинхэнэ авах хүн нь Намбарваан л даа хөөрхийг улс төрөөс зайлуулхын тулд орон шоронд оруулсандаа. Хийсэн ажлыг нь бодохлоор яах аргагүйгүй эх оронч хүн юмуу даа. Жанрайсэг бурхан, Монгол цэргийг энхийг дэмжих ажиллагаа, Мянганы сорилтын сан,Их өр,Үдийн цай хөтөлбар, Мянганы зам,Оюу-Толгой, Таван-Толгойг ард түмэнд өгнө гэснийхээ төлөө золтой л амиа алдаагүй эх оронч хүн шүү дээ. Үнэн муухай бол худлыг хийж ярьдаг.Үнэнд өртэй болохгүйн тулд ЧИНГИСИЙН ХААНЫ ОДОНГ Намбарт өгсөн нь дээрдээ. ЧИНГИС ХААНЫ ОДОНГ хэн нэгэнд өгөхөд тэр улс төр хэнд хамаа байнааа.Халтмаагийн хүү нэгийг тунгаан бодно бизээ.

Монгол [2.247.244.24] 2019-11-04 17:02:57

Ардчилалын алтан хараацай Баатар Бат-Үүлд өгөх хэрэгтэй!

сссссс [202.72.245.122] 2019-11-05 05:11:12

түүхээ үгүйсгэж өөрийн хийсэнийг өндөрт өргөж өөрийгөө дөвийлгөх сэтгэл агуулсан гэж энэ нөхөрт өгөх болож бна уу. энэ яг юу хийсэн хүн бэ

үнэнг [103.10.22.115] 2019-11-04 16:22:12

дагвадоржид өгвөл өнөөх чинь сумъяа базар нар бүр давраад бүх ураныг авна гэж энэ алдраар далайлгах биш үү муу хүн гэдгийг удмаараа харуулсан биш үү махан биеийн гавъяа өөртөөл үлдэг төрд хэрэггүй үмбүүнүүд

Зочин [202.21.109.35] 2019-11-04 15:17:22

Битгий өгөө түрүүнд өгсөн хэдээсээ буцааж аваа харахаар дургүй хүрч байнаа үгүй бол нэрийг нь өөрчилөө хулгайч эх орноо тоногч гэсэн нэр олгоно уу

Zochin [78.80.24.102] 2019-11-04 14:40:13

Sansariin nisgech Gurrachaa guai, Suma Ix avarga Dagvadorj 2- abax erxtei. ter Ochibat guai, Bagabandi guai, Gonchigdorj naraas butsaaj abval taarna

Tsogoo [202.126.88.212] 2019-11-04 14:34:44

Их хаадынхаа эх түүхийг судалж эрдэмтэн мэргэдүүдээрээ эх түүхээ бичүүлж их хаадынхаа хөрөгиийг бүтээлгэж хойч үeдээ өвлүүлж яваа түүх судлаач профeссор орчуулагч зохиолч хаадын сангийн тэргүүн Гүнүйлсийг эзэн Чингисийн одонгоор шагнах нь зүйтэй байхаа

Зочин [139.5.218.148] 2019-11-04 14:07:33

Надад өгчихөө

иргэн [150.129.143.197] 2019-11-04 13:31:00

Эзэн Чингис хааны гол үзэл санаа ШУДАРГА, ҮНЭНЧ эх орондоо хайртай хүмүүнийг дээдэлж байсан тул тийм хүнд өгөх хэрэгтэй.

Зочин [122.201.24.134] 2019-11-04 13:07:48

Odbayart ogii

zochin [66.181.179.238] 2019-11-04 12:46:40

dashdondog

зочин [202.126.89.160] 2019-11-04 12:42:46

Гүррагчаа баатарт өгөх хэрэгтэй.тэр хүний гавъяаг манай төр засаг мартаад байна шүү.

Зохиолч Л.Пүрэвдорж [64.119.25.210] 2019-11-04 12:58:07

Нээрээ тийм шүү. Гүррагчаад энэ одонг олгууштай.

Зочин [202.179.27.128] 2019-11-04 12:24:42

Хүрэлбаатарын хонгио яагаад солиороод явнаа

Орк [64.119.20.209] 2019-11-04 12:19:34

Үнэ хаялцуулж зардаг болговол төсөвт нэмэртэй вм биш үү.

Нар [202.9.42.54] 2019-11-04 12:15:58

Лодонгийн Тудэвт егех хэрэгтэй

Зочин [223.72.81.168] 2019-11-04 13:24:53

LODONGIIN TUDEV

Зочин [66.181.180.203] 2019-11-04 12:05:32

Наад одонгийн чинь утга нь эхнээсээ алдагдсан . Овоо юм гарч ирлээ гэж бодож байсан. Энэ жилийн шагналаа улс орноо сүйрүүлж идэж цөлмөж хөрөнгөжиж чадсаны төлөө Ц.Элбэгдоржид олгох хэрэгтэй.

монгол [66.181.181.72] 2019-11-04 11:28:06

Энэ одонгоор хамгийн хэрэггүй хэдэн хүн шагнагдсан байна: Очирбат, Багабанди нар бол зүгээр л нэг монголын нэрээр ерөнхийлөгч байсан гээд мөн ч их идэж ууж байна даа. Очирбат гэхэд Алтайн хүдэр гээд л олон алт, хүдрийн ордууд авч баян тансаг амьдарч байгаа зальтай нохой эр.Багабанди гэхэд Таван толгойн нүүрсний нууц босс гэдгийг ард түмэн мэдэх байх. Мөн Оюу толгойгоос бүтэн 6 жил илүү сар бүр 40 мянган доллар аваад хэвтэж багаа бас нэг монголоо алдсан нохойн хав. Тэгээд Дэмбэрэл гэж найзынхаа хүүхдийг авч суусан шар шэмжилсэн өвөө байна. Гончигдорж байна.Ер нь монголоо гэх сэтгэлгүй хүмүүсийг яах гэж энэ Их Аугаа Хүний нэртэй одонгоор шагнаад байна. Одоо болих хэрэгтэй. Жинхэнэ ард түмний саналаар ил тод авч эзнээ тодруулж баймаар юм.Төр засгийн өндөрлөгт гарсан хүмүүс өөрсдийгөө ихэд бүү бод. Та нар бол цаг тооны тоосонцорууд шүү. Үр хүүхэд, авгай нарыг чинь үзэх л ард түмэнд үлдлээ.

Ugluu [122.201.21.94] 2019-11-04 10:58:06

Аав нь Монгол улсыг НУБ д анх тунхаглаж зеашееруклж буртгуулсэн, еерее мен НУБ д суухдаа Монгол улсыг цемийн зэвсэггуй статусаар зевшееруулж Цемийн зэвсэгтнй гурнуудээр баталгаажуулж зуруулсан Ж.Энхсайхан гэж дипломатч д егье.

Зочин [203.91.119.42] 2019-11-04 10:45:34

Утааг арилгасан хүн гарцаагүй авах эрхтэй.

Зочин [202.131.231.186] 2019-11-04 10:20:53

the hu хамтлагт өгье

Зочин [202.9.42.54] 2019-11-04 12:15:27

Лодонгийн Тудэвт егсен нь дээр

Монгол хүн [81.17.27.137] 2019-11-04 10:19:07

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн, Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддогдоо

Зочин [202.9.45.146] 2019-11-04 10:13:56

Дагваа аварга ДАШДОНДОГ ГАВЪЯАТ 2 ын аль нэгэнд өг

ok [103.212.117.107] 2019-11-04 09:53:23

gurragchaa baatar

zochin [66.181.161.34] 2019-11-04 09:45:03

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн, Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддог доо

энхээ [150.129.143.111] 2019-11-04 09:41:24

Онцгой гавьяа байгуулсан гэвэл монгол оросын баатар Ж.Гүррагчаа л байна даа?Энэ сансрын баатартаа өгөх байлгүй дээ?

Ээ бурхан минь [192.82.70.200] 2019-11-04 09:41:11

Сонгууль дөхөхөөр амбицилдаг нөхдөд өгвөл алваа. Нэр дэвшээд ч ганц хувийн санал авахгүй. Ямар фронт ч билээ.


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.