Нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хүрээнд НЗДТГ, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Уулзалтад Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, НИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар болон нийтийн тээврийн 17 компаний удирдлага, төлөөллийн 40 гаруй хүн оролцсон юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай, Тээврийн цагдаагийн албанаас нийтийн тээврийн жолооч нараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил гарсан байдлын талаар, Тээврийн прокурорын газраас нийтийн тээврийн жолооч нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдсон байдал сэдвээр мэдээлэл хийлээ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний явцад жолооч, зорчигчид төдийгүй бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг зам тээврийн осол хэрэгт өртөж хохирох холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах асуудлаар хэлэлцэж, цаашид нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулж ажиллахаар боллоо.

Эх сурвалж: НЗДТГ


Сэтгэгдэл

Зочин [192.82.71.199] 2019-11-07 08:01:55

Buruu davarsan hulgaichiig7764444

Зочин [202.9.45.98] 2019-11-07 00:58:09

Бохир заваан автобус нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх учир аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэсэн үг биз дээ

Зочин [202.9.45.98] 2019-11-07 00:52:38

Автобусны дотно гадна тал суудлын бүрээс зэргийг сайтар угааж цэвэрлүүлж баймаар. Суудлын бүрээс гэж даг дайр болсон хиртэй ,хог шороо болсон ийм л унаагаар ард түмэн үйлчлүүлдэг.

Зочин [103.229.121.211] 2019-11-06 23:25:56

Zamaa chuluuluhguigeer niitiin teever saijrana gej yu baihav dee. Tumur joomnuud yavah buh nuhtsliig burduuleed, yavgan zorchigchiig gishgeh gazargui bolgodog bodlogotoi baihad iim ulger baidaggui yum aa. Tumur joomnuudaa ehleed yavahiig ni haa boo, niitiin teever ashiglan yavgan yavah, dugui heregleh zergiig demj, bolomjuudiig ni nee. Tegj baij asuudal shiidegdene. Durtai ork ni hotod orj ireed tumur shaahai shaachaad zam bugluud baidagiig boliul

Hmmmmm [173.66.182.181] 2019-11-06 15:47:49

Yg yuuuuuu hiihiiiiim be tegeed aaaaaaa.

Сайжруулдаггүй байж [202.179.31.103] 2019-11-06 14:30:49

Худал ярихаа больцгооно уу? Зөвхөн хийж чадах тохиолдолд ярь. Жил болгон хүмүүс автобусны буудал бүр дээр цагийн хуваарь хадчих гэж гуйгаад та нар хэрэглэгчийн хамгийн чухал гуйлтыг биелүүлэхгүй өдий хүрлээ. Мөн хайлтын системгүй тээврийн нэгдэл гэж хаана байна энэ дэлхий дээр? Ялангуяа манайх шиг хүйтэн оронд хүмүүсийг гадаа буудал дээр хэзээ ирэх нь мэдэгдэхгүй автобус хүлээлгэж дааруулахаас гадна хүмүүсийн цаг дэмий үрэхээс ичихгүй байна уу? Цагаа тавьчихвал хүн цагаа тааруулаад гарна.

Зочин [202.126.89.2] 2019-11-06 13:16:57

Энэ юуч шийддэггүй бусдад ажил хийж байгаа мэт дүр үзүүлж шоуддаг байдлаа болиоч. Тээврийн цагдаа ,хотын хурган дарга нараа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.