"Тэнгис" кинотеатрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Өнгөрсөн онд 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай байгуулах ажил эхлээд явж байна. Мөн барилгажаагүй удсан “Тэнгис” кино театрын хойд талын газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн ярилаа.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас ирэх онд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах таван бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Дамбадаржаа болон Чингэлтэй хайрханд уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж бүхий аяллын цогцолбор байгуулах аж. Мөн Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв, Дарь-Эхэд цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Irgen [66.181.167.74] 2019-11-07 02:17:44

yag ali hesgiig helj bgaag medehgui ch. Ter orange toviin urd taliin talbaig esvel uleg gurveliin muzein hoid talbaig autmashinii zogsool bolgmomoor baina. Tegehgui bol ter havi achhllaa diilehgui bna.

[202.131.227.178] 2019-11-07 00:48:18

цэцэрлэгт хүрээлэн усан оргилуур барина гэж газар аваад барилга барьчихдаг сайхан аргатай хулгайчууд шүү дээ. тэнгисийн хажуугийн хүн алдаг барилгыг буудгаж усан оргилуураа баримаар даа

Зочин [202.9.45.98] 2019-11-07 00:39:44

Баярлалаа. Хотод маань цэцэрлэгт хүрээлэн, номын сан олон байвал сайнсан.

Зочин [202.9.42.228] 2019-11-06 21:33:47

маш сайн

Зочин [202.126.88.210] 2019-11-06 14:18:23

Urt tsagaani urd tsetserlegt hureelen barij ogooch, mashin zamiig ni boliulaad huuchin heveer ni irgeded zoriulsan tohijilttoi talbai bolgooch, mash goy zaitai shuudee.

Зочин [202.9.42.228] 2019-11-06 21:34:09

тенег


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.