Уул уурхайн салбар нийт экспортын 89 хувийг эзэлж байна

Ц.Анударь / Нийгэм

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал Лондон хотноо энэ оны арван нэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан “LSEG EMEA Metals & Mining” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын хуралд оролцож, Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар үг хэлэв.

Тэрээр үгэндээ, уул уурхайн салбар нь ДНБ-ийн 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувь, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт экспортын 89 хувийг тус тус эзэлж байгааг онцлоод, байгалийн арвин нөөцтэй манай оронд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад хандан уриалав.

image

Мөн уг форумд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн төлөөлөл оролцож, Монголын газрын тос, хүнд үйлдвэрлэлийн салбар болон “ЭТТМ” компанийн хийхээр төлөвлөж буй IPO-ийн бэлтгэл ажлын талаар тус тус танилцуулга хийлээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

Зочин [192.82.71.199] 2019-11-07 07:57:45

76654


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.