Нэхмэлийн шар байруудын оршин суугчид нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргэв

Aдмин / Нийгэм

Нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөх төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хэрэгжиж буй энэхүү төсөл нь төсөл хариуцагч Фүжи холдинг ББСБ ХХК болон хөрөнгө оруулагч Фүжи девелопмент ХХК хоорондын маргааны улмаас зогсжээ.

Энэ талаар Нэхмэлийн шарын нэгдүгээр байрны дарга С.Хишигжаргал "Хоёр компанийн маргаанаас болж өчигдөр барилгын ажил бүрэн зогссон. Оршин суугчид бид одоо хаашаа явах вэ. Бидний ард үр хүүхдүүд маань бий.

Анх бид төрийн хамгаалалт дор гурван талт хэлэлцээр хийсэн. Одоо төр иргэнээ хамгаалах ёстой учраас бид төрдөө итгэж энд ирээд байна. Бид өмнө нь гурван ч удаа төслийн үйл ажиллагааг нь тасалдалгүй явуулахад анхаарах хүсэлтийг нийслэлийн захиргаанд өгч байсан. Би одоо 80 нас хүрч байна. Өчигдөр компанийнхантай маргаснаас болж даралт ихсээд хэцүү байна" гэлээ.

image

Хоёр сарын дараа ашиглалтад орох байсан тус барилгыг нийт 130 өрхийн 1,000 гаруй иргэн хүлээж байгаа аж. Байраа хүлээж байгаа өрхүүд бүгд гадуур байр, подвал хөлслөн амьдарч байгаа юм байна.

Харин Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ "Өнөөдөр яагаад ийм байдал үүссэн болсон нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байгаа ч ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслүүдээс хамгийн сайн явж байгаа нь энэ.Энэ төсөл үе шатны дагуу л хэрэгжих ёстой бөгөөд иргэд голд нь ингэж хохирох ёсгүй.Хоёр компанийн хоорондын үл ойлгоолцол иргэд хохирох гээд байгааг төсөл сонгон шалгаруулалтыг зарласан төрийн байгууллагын хувьд шийдвэрлэж өгье" гэв.


Сэтгэгдэл

Зоригт [202.179.25.229] 2019-11-07 07:01:09

Анх 12-16 м2 байрыг нь 2 өрөө бөлгож өгөе гэхээр 80-150м2 эсвэл 2 тусдаа 2 байр өгвөл нүүнэ гэцгээсэн гэж байсандаа....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.