Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 13. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:52

zochin [185.39.141.36] 2019-11-10 12:43:08

haraal jatga butsaah .... 3 sayuulaa jatga butsaagaad ter jatga haachih yum boloo . hil davaad opshorluu yu ?

Зочин [66.181.190.168] 2019-11-10 06:43:00

Больж үз


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.