"Сод" клубын тамирчин  ОУХМ Д.Пүрэвдорж самбо бөхийн дэлхийн аварга боллоо

Aдмин / Спорт

"Чёнжү-2019" самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жингийн финальд шалгарсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Сод Монгол" групп, "Сод" бөхийн клубын тамирчин ОУХМ Д.Пүрэвдорж, Румын улсын бөх Илие Даниел Натеаг урамтай сайн барилдан оноогоор цэвэр ялснаар дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.

image

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -52 кг-д Сэлэнгэ аймгийн харьяат Г.Ганбаяр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -68 кг-д ТЕГ-ын "Эрч" спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Батцэцэг, Колумб улсын тамирчин Диана Веласког оноогоор цэвэр ялж хүрэл медалийн болзол хангав. Байлдааны самбо бөхийн -90 кг-ын финальд "Империал Гоулд Майнинг" ХХК, "Женко" клубын тамирчин Б.Тэнгис, ОХУ-ын тамирчин, дэлхийн аварга Магомед Магомедовд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Б.Тэнгисийн хувьд өмнө нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Мазаалай" холимог багийн дэлхийн цомын тэмцээнд М.Магомедовыг хожиж байсан удаатай.

Ийнхүү "Чёнжү 2019" самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй багийн дүнгээр Монгол улсын шигшээ баг 2 дугаар байрт шалгарсан байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:00

зочин [66.181.166.196] 2019-11-11 04:13:53

Дэлхийн аварга гээд л сүржигнээд байх юм, ганц улсын нөлөөний спортод юуных нь дэлхийн аварга энэ тэр байхав дээ, аль соц-ын үеээс л дэлхий тоодоггүй иванууд тэднийг аялдан дагалдагчдын спорт орос, монгол, болгар гэсэн 3 орон л ордог байсан, одоо ч дээрдсэн юм байхгүй ш дээ, бөхийн өвчтэй улсад л спорт юм биз дээ

Зочин [66.181.161.38] 2019-11-11 05:06:05


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.