Өндөр хүчин чадалтай компьютер ашиглаж эхэллээ

Aдмин / Технологи

Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэн нь шинжлэх ухааны салбарын судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зориулалттай Тооцоолон бодох төв байгуулахаар ажиллаж байна. Тус хүрээлэнд Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтаас 96 сая 160 мянган төгрөгийн (2.343 080 рубль) өртөг бүхий өндөр хүчин чадалтай FUJITSU брэндийн сервер компьютер хүлээлгэж өгөөд байна.

Тус сервер нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай NVIDIA V100 график процессор, 64 сувагтай төв процессор, 192 GB санах ой, 1.2 TB багтаамжтай SSD хард дискээр тоноглогдсон. Хэрэглэгчийн файл системд зориулан 40 TB багтаамжтай файл серверийг хүрээлэнгээс нэмэлтээр холбоод байна. Мөн бодлого хуваарилах болон хэрэглэгчийн удирдлагын систем зэрэг тооцоолох төвд шаардлагатай системүүдийн тохиргоо хийгдэж дуусч байна.

Одоогоор тус серверт их энерги, материал судлал, молекулын динамик загварчлал, уургийн бүтэц, загварчлалын чиглэлийн програм хангамжуудыг суулгасан бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтээр шаардлагатай програм хангамжуудыг нэмэлтээр суулгаж судалгааны ажилд ашиглах боломжтой болж байгаа юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:40

Зочин [182.160.1.160] 2019-11-11 14:46:03

Ёстой үнэн шүү,япон брендийн компьютерийг оросоос өндөр үнээр авна гэдэг бол дундаас нь мөнгө завшиж байгаа нь гарцаагүй.

Зочин [103.229.121.15] 2019-11-23 06:09:39

Үгүй дээ. Хуучныг нь хямдруулж авч байгаа. Ер нь актлагдсан хогийг үнэгүй аваад, мөнгө цохиж байгаа. Шинийг нь дийлэхгүй л дээ

zochin [202.126.89.45] 2019-11-11 06:59:27

nuguu hujaanaraas huraasan computera ugchihgui esuul ugfsimu

Зочин [202.126.89.204] 2019-11-11 05:05:45

яг үнэн. гайхамшиг нээсэн хүн алга. ард түмэн харин янз бүрийн гайхамшиг нээж олдог

Зочин [202.126.89.204] 2019-11-11 05:05:23

яг үнэн. гайхамшиг нээсэн хүн алга. ард түмэн харин янз бүрийн гайхамшиг нээж олдог

Zochin [66.181.191.253] 2019-11-11 04:55:27

Neg gazart ch gesen deushiltted shine ym orj irj l baig yund muuldiin bid oorsdoo hj bvteeh ni homs bj sain ymig shvvmjleed yahiin sonin hvmvvs ymaa

зочин [66.181.166.196] 2019-11-11 04:21:55

Энэ ШУ-ы харьяа хүрээлэн энэ тэрүүд гэж баахан санхүүжилт, мөнгө нэхсэн газрууд, хийж байгаа юм гэж байхгүй, амьдралаас тасархай хачин хачин юм хийнэ, ёстой нөгөө даахгүй нохой булуу хураана гээч л энэ байх, ашиглах чадвар бараг л байхгүй дээ

Халтар [59.153.87.16] 2019-11-11 03:52:30

Япон брэндийг дэлхийн зах зээлд зардаг үнээс нь 2 дахин өндрөөр Оросоос авдаг нь ямар зүй тогтол юм болдоо???

Зочин [172.58.142.130] 2019-11-11 04:36:28

Tord shahaa hiij mongo unagah zui togtol

Зочин [122.201.24.161] 2019-11-11 02:34:57

Yund yaj hereglehee medehgui ni haramsaltai


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.