Эрүүл мэндийн салбарынхан авлигын эсрэг зорилтот хөтөлбөр хэрэгжүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ, АТГ-аас хамтарч олон нийтэд чиглэсэн “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр 40 хоногийн хугацаанд үргэлжилнэ. АТГ-аас хийсэн судалгаанд оролцсон иргэд авлигад өртөмтгий салбарын нэгийг эрүүл мэндийн салбар гэж үзжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд иргэдтэйгээ хамтран авлига ашиг сонирхлоос ангид байх, нийгэмд тогтсон буруу ойлголтыг арилгаж, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг санаачилсан аж. ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг “ Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ариун тангараг өргөдөг хүмүүс бол хүний эрүүл мэнд, алтан амийг аврахын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд байдаг.

Эх барих эмчийн гар дээр хүн хорвоод мэндэлж, элдэв өвчин тусвал эмчид л ханддаг. Тийм ч учраас олон хүн эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд чихэр жимсээр дайлахаас эхлээд дугтуйтай мөнгө хүртэл бэлэглэхийг хүсдэг байх. Иргэд маань ч ингэж талархлаа илэрхийлж, эмч нар маань ч авсаар ирсэн энэ буруу хандлагыг л бид засч чадвал эрүүл мэндийн салбар эрүүлжих юм. Тиймээс л эмч нарын хувьд авлига, ашиг сонирхлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагийн нэг тод жишээ бол энэхүү зорилтот хөтөлбөр. Хүн бол урмын амьтан. Сайхан инээмсэглэл, эерэг үгс маш том урам өгдөг. Өвчнийг нь эмчилж өгсөнд нь талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлэхэд л болно гэсэн санаа энэ хөтөлбөрийн маань гол утга учир нь юм. Иргэддээ уриалахад эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлье гэвэл таны чин сэтгэлийн талархсан инээмсэглэл цагаан нөмрөгтнүүдэд маш том урам болно гэж хэлмээр байна” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:28

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:28

Зочин [192.82.78.11] 2019-11-11 05:51:19

Ene said abilgach abgai shah yumaa. Nuur ni nil potoks kkk

hi [192.82.78.11] 2019-11-11 05:50:36

Saraa abgai mungu shaahii told THB darga Bayambadorjiig hucheer huusen gesen. odoo chini abilgaa heregjuulj bgaa baij ENGEJ HUDLAA SHAAHAA boli

Зочин [192.82.78.11] 2019-11-11 05:52:26

olon hunii ubur damjsan abgai deer ni abilgaj geheer aimaar yumuu

Зочин [103.229.120.209] 2019-11-11 04:24:14

Заааззз, больж vз. Сайд авгай нь хvний неецийн мэнэжер мэрэгжилтэй туслахаа арын хаалгаар эмийн тусгай зевшеерел хариуцсан мэрэгжилтэнээр тавиад, тэр нь авлигал авч байгаад vйлдэл дээрээ баригдсан биз дэ. Тэглээ гээд тэр сайдыг яасан АТГ-ынхаан? Бас тэр туслахыг нь? Бас сайдын хvv тэндэр будилуулдаг асуудлыг яасан бэ комиссарууд аа?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.