Улаанбаатар - Истанбул чиглэлийн шууд нислэг үйлдэнэ

Aдмин / Нийгэм

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар арваннэгдүгээр сарын 7-нд уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлэн, хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хоёр улсын худалдаа эдийн засгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болохоос өмнө шууд нислэгийг эхлүүлэхийг хүссэн Элчин сайдын саналыг хүлээн авч нислэгийг 2020 оны нэгдүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв.

Мөн шууд нислэгийг хэрэгжүүлэх талаар Элчин сайдыг тууштай дэмжин ажилласанд талархал илэрхийлээд Туркийн чиглэлд нислэг үйлдэх болсон Монголын хувийн “Изинис” компанитай боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Ингэснээр зорчигчдын хувьд нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх, ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болох юм.


Сэтгэгдэл

зочин [115.65.93.30] 2019-11-11 16:03:32

Энэ нислэг осолтой, аюултай, эрсдэлтэй биш үү? Бүү үзэгд

Zochin [66.181.178.204] 2019-11-11 12:08:23

Izniss ajilchidinhaa tsaling taviarai

zochin [122.201.23.226] 2019-11-11 07:01:34

yugii ni gaihuulsan yum be. ooriin undsenii teeverlegchee unagah geed iim shiidver gargaa biz dee.

Зочин [103.212.117.252] 2019-11-11 05:10:56

Хаагуур нисэх вэ. Нөгөө айхтар афган, ирак, сирийн дээгүүр нисэх үү?

Зочин [182.160.35.225] 2019-11-11 04:56:05

ТУРК АЙРЛАНЙС МОНГОЛООС ЗАЙЛДАА ПЙЗДАА МИНЬ

Зочин [223.72.81.168] 2019-11-11 04:26:00

IZINIS HURTSIIN DEEREMDEJ AVSAN KOMPANI


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.