“Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-тай боллоо

Aдмин / Нийгэм

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Баянхошуу, Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд байгууллаа.

image

Сургалтын танхимд гал сөнөөгчийн хөдөлмөр хамгааллын хувцасны иж бүрдэл, “Бэлэн бай” сургагч багшийн сургалтын багц болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн ном, самбар, зурагт хуудсыг байршуулаад байна.

Ингэснээр жилд 40 мянга гаруй хүүхэд, залуучууд, иргэдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварыг олгох боломж бүрдэж байна гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

image


Сэтгэгдэл

ТУУЗ ХАЙЧЛАХЫН ДОН ХАЛДВАРЛАВ. САНДАЛ ШИРЭЭНД Ч ТУУЗТАЙ [203.91.115.41] 2019-11-11 08:02:15

БАДРАЛ ТУУЗЧИН АВИЛГАЧ БӨГС ДОЛООГЧИЙН ХАЛДВАР


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.