Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлая гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн

Ц.Анударь / Улстөр

Их хурал дахь МАН-ын бүлгийн ээлжилт хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гуравдугаар хэлэлцүүлгийг явуулах асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос хойш ярьж байгаа. Гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг УИХ аравдугаар сард гаргасан. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг явуулж дуусгах хуваарьтай байгаа.

МАН-ын бүлэг гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлая гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн. АН-аас тавьсан гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх буюу засгийн газрын гишүүдээ чөлөөлөх, томилох, огцруулах асуудал өөрөө шийдвэрлэнэ гэдэг саналыг бүлгийн гишүүд олонх нь дэмжсэн. Энэ нь цаашид засгийн газрыг бие дааж шийдвэрээ гаргахад чухал ач холбогдолтой.

Хоёр дахь санал сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой. Бүлгийн олонх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, пропорционал, мажоритар системийн хосолсон хэлбэртэйгээр сонгуулиа явуулна гэсэн үг. Гэхдээ энэ саналыг 2024 оноос хэрэгжүүлье гэдэг дээр тогтсон. Бүлгийн гишүүдийн дийлэнх нь холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа.

АН-аас тавьсан гурав дахь санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудал дээр бүлэг эцсийн шийдвэр гаргаагүй. Энэ заалтын хэрэгжих хугацааг 2025 оноос гэж ярьж байгаа. Өнөөдөр маргааш зөвшилцөл үргэлжилнэ. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр гурав дахь саналыг ярих нь зүйтэй гэж үзлээ. Шаардлагатай гэвэл бүлэг дахин хуралдана. Иймд Ернхийлөгчийг парлиаментаас сонгох асуудлыг нээлттэй үлдээлээ. Холимог тогтолцооны тухай манай намын ихэнх гишүүд холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа.

Эдийн засгийн байнгын хороогоор Саарал жагсаалттай холбоотой асуудлыг ярилцаж, чөлөөлөгдөх гэж байгаа хүмүүсийн тайлбарыг сонсоё гэдэг саналыг гишүүд хэлсэн. Байнгын хорооны хурлаар Саарал жагсаалттай холбоотой сонсгол хийнэ. Энэ сонсголын дараа бүлгээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлагуудын асуудлыг дахин хэлэлцэнэ" гэв.

Харин түүнээс АН-аас гурван саналыг нь бүгдийг хүлээж авахгүй бол санал хураалтад оролцохгүй гэж илэрхийлсэн тухай сануулж, “Хэрэв АН санал хураалтад оролцохгүй тохиолдолд хэрэх вэ” хэмээн асуусан юм. Олонхын бүлгийн дарга “АН орохгүй гэвэл бид өөрсдөө 64 гишүүнтэйгээр гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээс өөр аргагүй байдалд орно. АН-ын саналаар л яваад байгаа юм. Эхлээд АН-аас ард нийтийн санал асуулга шиг хэрэгтэй юм алга гэсэн. Парламент ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Дараа нь ард нийтийн санал асуулга хэрэггүй, гуравдугаар хэлэлцүүлэг хийе гэсэн. Тэгэхээр нь гуравдугаар хэлэлцүүлэг явуулахаар болсон. Гуравдугаар хэлэлцүүлэг рүү орсны дараа энэ гурван асуудлаар зөвшилцье гэсэн. Ингээд бид бүх л талаас нь хэлэлцэж байна. Үндсэн хууль гэдэг бол улс төрийн бүх намуудыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн баримт бичиг байх ёстой гэдэг агуулгаар аль болох хүлээцтэй хандаж байгаа” гэв.


Сэтгэгдэл

Энэ хүмүүс ҮХ батлах эрхтэй юу? Бид түүнийг дагаж мөрдөх ёстой юу??? [202.131.225.53] 2019-11-12 03:28:54

Тэгээд Тогтохсүрэн өөрөө АТГ-т шалгадаж байгаа. Цаанаа нь 10 гаруй ЖДҮ-чин УИХ-ын гишүүн байгаа. Мөн нэр хүндгүй болж сайд, даргаасаа огцорсон баахан УИХ-ын гишүүд байгаа. Ж-нь: Цогзолмаа, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат,М.Энхболд. Тэгээд ийм хүмүүсээр Үндсэн хуулиа батлуулж Монголын ард түмэн "нүдний цөцгий мэт" шүтэж, дээдэлж, сахиж явах юм уу??? Энэ чинь болж байгаа юм уу? Бүтэх юм уу??? Үндсэн хууль гэдэг шүтээнээ бохир гараар базуулж, бузар хуруугаар кнопк даруулж батлуулж болох юм уу? Ийм Үндсэн хуульд бид хүндэтгэлтэй хандах уу? Ягшдээ!!!

Zochin [139.5.217.194] 2019-11-11 18:40:17

Xicheej baigaad oorchloltoo xiigeerei taniig ch bad oroldood exelchlee

Зочин [202.126.88.153] 2019-11-11 15:31:18

Ийм хулгайч нарын сүрэг Үндсэн Хуулинд гар хүрэх эрх байхгүй.

Иргэн [66.181.161.41] 2019-11-11 11:49:22

Энэ ан намынхан ямарч хэрэггүй хэдэн юм удирдлагад нь орчихоод энэ намыг баллаж байна энэ гаргасан гурван санал нь ч гэсэн эхниихээс бусад нь ямарч хэрэггүй ерөнхиилөгчииг хүртэл өөрсдөө сонгох гэж ярих юм ард түмнээс сонгох нь түмэн зөв өнгөрсөн сонгуулиар хэрэв их хурал сонгодог байсан бол энхболд гарчихаад манан ын бүлэглэл ард түмнии толгой дээр гарах байлаа харин ч ард түмэнсонгодог тулдаа энхболдыг сонгоогүй

zochin [203.217.139.225] 2019-11-11 10:19:38

ҮХ-ийн өөрчлөлтөө батлаад наад нэг жил ярьсан юмнаасаа салаад улс орноо, эдийн засгаа өөд нь татахаа бодоцгоо, улстөрчид өө. ҮХӨ чинь жирийн ард иргэд бид нарт нэг их онц нөлөө, хэрэгцээ байхгүй ээ.

үхэр [103.229.123.9] 2019-11-11 09:22:05

өөрчилөхөөл болчихоочдээ.ккк

Зочин [202.9.44.109] 2019-11-11 09:07:00

ҮХ-ийн өөрчлөлтийг УИХ-аар баталж гэхэд дараа нь Ерөнхийлөгчийн хориг ирнэ тэгээд үндсэн хуулийн цэц дээр очиод будаа болох байх даа

зочин [202.131.229.246] 2019-11-11 08:52:58

ёрөнхийлөгчөө ард түмэн сонгодог баймаар байна шүү бүхэл ард түмний эрхийг хумих гэж ил цагаан оролдох юм аа энэ ан

Зочин [202.179.31.5] 2019-11-11 08:06:11

Та нар ёс зүйн эрхгүй шүүдэээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.