Хүүхдүүд “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Aдмин / Эдийн засаг

“Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг өнгөрөгч бямба, ням гарагт Дүдү хүүхдийн музейд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил тус музейн анхны салбар болох И-март дэлгүүрээс гадна “Зайсан Хилл” дэх шинэхэн Дүдү музейд нийт 200 гаруй хүүхэд багачууд шинжлэх ухааны өдрийг хамтдаа тэмдэглэлээ.

image

Уг музей дэх “Голомт хүүхдийн банк” энэ өдрийг хүүхэд, багачуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс хүүхдүүдэд хуримтлалтай байхын ач холбогдлыг энгийн, ойлгомжтой байдлаар танилцуулан мэдээлэл өгч ажилласнаар хүүхдүүд 18 нас хүрээгүй ч мөнгөө хуримтлуулахын тулд өөрийн гэсэн хуримтлалын данстай байх тухай мэдлэгтэй болсноороо ач холбогдолтой болжээ.

Дүдү музей нь 2-12 насны хүүхдүүдэд сансрын нисгэгч, эмч, гал сөнөөгч, банкны ажилтан зэрэг мэргэжилтнүүдийн дүрд хувиран, тоглоомын аргаар суралцах боломжийг олгодог учраас музейн тоглоомуудыг шилэн хоргоны цаанаас бус өөрийн гараар мэдэрч, шинжлэх ухааны туршилт хийж, аливааг таних боломжийг олгодог хүүхэд, гэр бүлд зориулсан анхны музей билээ.

image

ЮНЕСКО болон Дэлхийн олон улсын шинжлэх ухааны зөвлөл хамтран 1999 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулсан Дэлхийн шинжлэх ухааны бага хурлаар жил бүрийн 11 дугаар сарын 10-ны өдрийг “Дэлхийн шинжлэх ухааны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан байдаг. Арга хэмжээний гол зорилго нь тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралын тохь тухтай байдлыг бүрдүүлэхэд шинжлэх ухааны үзүүлэх ач холбогдлыг хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, цаашлаад хүүхдийн шинжлэх ухаанч сэтгэхүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:58


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.