Гэр хорооллын 200 өрх төвийн дулаанд холбогдлоо

Aдмин / Нийгэм

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо.

image

УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь том дэвшил юм. Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 орчим айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ чин сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг дэд бүтцийн төвийн нээлт болж байна. Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна.

image

Мөн энэ мэтчилэн дэд бүтцийн төвүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Одоо айл өрхүүд гаднах тохижилтондоо анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах байх аа. Та бүхний идэвхи, хүчин зүтгэлээс хэрхэн сайхан орчинд амьдрах бүх зүйл хамаарна. Та бүхэндээ баяр хүргэе” гэсэн юм.

Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо багасч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.

image

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [64.119.23.178] 2019-11-12 14:27:19

Ингэж л сонгуулид бэлдээд бэлэн ам худал хуурмаг ажил хэлж 30 жилийг өнгөрөөв,ирэх жил ажлаа эхлэх гэнэ,мөн ч гэнэн хонгорууд юмаа,ирэх жил байх уу?арчиж хаяхыг ард түмэн мэдтүгэй?3 жил юу хийв?хий хоосон чалчиж суусан биз

Зочин [202.21.109.104] 2019-11-12 22:50:49

Сайн сайхан бүхэнд бахтартлаа хорсдог жинхэнэ Эрдэнийн хөлийн ороолт юмаа чи

Zoch [219.142.99.23] 2019-11-12 12:06:13

Гадныхнаас ичдэггүй юм бхдаа. Монголчуудаасаа ичдэггүй юм аа гэхэд

kkkkkkkk [185.39.141.24] 2019-11-12 11:28:13

.2000 .20000 . 200 000 urhiig holbochihood surjigne . 65 hulgaich ulugchin. hugatsaa chin duuslaa . .jdv tonoj deeremdej . barigdaad . tonuuliinhaa shavhruugaar 200 m turbaa bulsanaa bitgii gaihuul. tonil tsaashaa.

zochin [202.21.98.150] 2019-11-12 11:03:54

8horoo ni yag hajuud ni bga 7horooni zasag darga sergelen hudulguuntei yum bolohooroo ajiliig amjuulj bna da

Зочин [64.119.20.19] 2019-11-12 11:22:03

7 хорооны дарга мундаг даа

dugaraa [122.201.28.8] 2019-11-12 08:38:52

2 jil yarij baahan mungu zartsuulj baij 200 ail. chamlalttai too bish gej vv? iimerhvv l ajlaar showdahaa bolimoor. dvvreg horoonii ajil ruu parlamentiin darga ochij ntr

Зочин [64.119.20.19] 2019-11-12 11:22:40

ажил эхэлж байна гэнэ дээ

иргэн [202.70.36.122] 2019-11-12 08:13:55

яг айлуудын хармаар байхын


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.