Зарим байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв

Н.Алтанцэцэг / Нийгэм

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, Хөрөнгө бүртгэх тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга Д.Рэнцэнбямба Тэргүүлэгчдэд танилцуулга мэдээлэл хийлээ.

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн IV болон VIII хорооны нутагт бий болох хотын шинэ төвд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа, төлөвлөлт хийж, барилгажилтын төслийн санал боловсруулахыг УИХ-аас хотын захирагчид даалгасан байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт 58.2 мянган ам метр гурван блок цогцолбор барьж буй. Тус барилга, байгууламжийг гэрээний хугацаанд ашиглалтад оруулах, барилга угсралтын явцад өдөр тутмын хяналт тавих шаардлагатай тул “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг Тэргүүлэгчдийн тогтоолоор үүсгэн байгууллаа. Тус газрын 2019 оны үйл ажиллагааны зардлыг нийслэлийн ИТХ-ын 2019 оны “Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан зардлаас, санхүүжүүлнэ.

Үргэлжлүүлэн Тэргүүлэгчдийн хуралдаанаар гурван барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн нэг тэрбум 277 сая төгрөгийн үнэ бүхий давхрын өргөтгөл, хоёр тэрбум 95 сая төгрөгийн үнэ бүхий 146 дугаар цэцэрлэгийн барилга, 721.3 сая төгрөгийн үнэ бүхий 255 дугаар цэцэрлэгийг барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авав. Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн түүхт 90 жил, Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олголоо.


Сэтгэгдэл

Зочин [14.202.161.54] 2019-11-12 12:34:53

Ene Pi temtegldgee boliocheee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.