Австралийн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Aдмин / Гадаад мэдээ

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Австрали улсын Куинсланд мужийн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэдэг “Royal Flying Doctor Service” буюу “Нисдэг эмч нарын алба”, “Гамшгийн удирдлагын төв” болон “Хүмүүнлэгийн тусламжийн агуулах”-ын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудтай хоёр талын уулзалт хийлээ.

image

“Нисдэг эмч нарын алба”-ны Куинсланд муж дахь салбар нь гамшиг, осол тэр дундаа авто ослын улмаас хүндээр бэртэж гэмтсэн алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж, дараагийн шатны эмнэлэгт шуурхай хүргэх үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага юм.

Тус мужийн алба нь өдөрт 30, сард 1000 орчим дуудлага хүлээн авч, иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж болон зөөвөрлөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байна. Мөн яаралтай тусламж болон өвчтөнг тээвэрлэхээс гадна өөрсдийн бэлтгэл бэлэн байдал, ур чадвараа байнга дээшлүүлэх зорилгоор танхимын болон дадлага сургалтыг байнга зохион байгуулдаг. Анх 1917 онд үндэс сууриа тавьснаас хойш өнөөг хүртэл өдөрт 1000 орчим дуудлагад 6 мужийн алба хүрч ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо.

image

Харин Куинсланд мужийн Гал, онцгой байдлын алба нь мужийн Гамшгийн удирдлагын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажилладаг. Тус төв нь нийт орон нутгийн галын 36000 сайн дурынхан, мужийн Онцгой байдлын албаны 6000 сайн дурынхан, 2200 мэргэжлийн гал сөнөөгч, 2000 туслах гал сөнөөгчтэйгээр байгалийн болон техникийн гаралтай гамшиг, ослын үед үйл ажиллагаа явуулдаг байна. Одоогийн байдлаар тус төв Куинсланд мужид гараад байгаа ойн түймрийг унтраах үйл ажиллагааг 24 цагийн турш тасралтгүй хийж байна.

image

Түүнчлэн Хүмүүнлэгийн тусламжийн агуулах нь Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны харьяа ба гамшигт нэрвэгдсэн улс орнуудад тус агуулахаас хүмүүнлэгийн тусламжийг хүргэх ажиллагааг шуурхай зохион байгуулдаг. Одоогийн байдлаар тус агуулахад 2000 өрхийн 10 мянган хүнд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдэхүүн бэлэн хадгалагдаж байгаа аж. Тус агуулахын нийт талбайн гуравны нэг хэсгийг олон улсын бусад байгууллагын бараа, бүтээгдэхүүнийг хадгалахад ашигладаг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:00

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:00


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.