ХХБанк банкны сектороос анхлан “Клиринг” банк боллоо
ХХБанк нь банкны сектороос анх удаа Монголбанкны Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох журмуудыг үндэслэн “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг өнөөдөр буюу 11-р сарын 13-ны өдөр Монголбанкнаас хүлээн авлаа.
“Клирингийн системийн оператор”-ын зөвшөөрөл болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авснаар арилжааны банкнуудын төлбөрийн систем, техник программ хангамж, системийн аюулгүй байдлын найдвартай үйл ажиллагаа зэргийг хангахтай холбогдон гардаг их хэмжээний хөрөнгө оруулалтын давхардсан зардлууд болон хураамж, шимтгэлийг бууруулах боломж бүрдэх онцгой ач холбогдолтой юм. Мөн арилжааны банкнуудаас гадна ББСБ-ууд болон финтек компаниуд энэхүү дундын үйлчилгээг ашиглах харилцагчдадаа найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх боломж бүрдэж байна.
ХХБанк 2004 оноос дотоодын арилжааны банкнуудын картын төлбөр, тооцооны свич, процессингийн үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд дотоодын бусад 8-н арилжааны банкны картын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хариуцан ажилласаар ирсэн байна. 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдаж, Монголбанк клиринг банк болж байсан бол арилжааны банкнуудаас анх удаа Худалдаа, хөгжлийн банк клиринг банк боллоо.
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй
ШҮҮХ: Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэнэ
УДШ Э.Оюунболдын хүсэлтээс татгалзлаа