Европын чөлөөт худалдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноёр Хенри Гетазтай уулзав

Aдмин / Эдийн засаг

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Хенри Гетазтай 2019 оны 11 дүгээр сарын 13-нд Женев хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ЕЧХХ-ны хооронд 2007 онд байгуулсан Хамтарсан тунхаглалын хэрэгжилтийг хангах хүрээнд Хамтарсан хорооны 3 дугаар уулзалтыг 2020 оны эхээр зохион байгуулах, Монгол Улс, ЕЧХХ-ны хоорондын хамтын ажиллагааг цаашид шат ахиулах зорилтын хүрээнд талуудын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЕЧХХ-ны зүгээс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар ярилцав.

image

ЕЧХХ 1960 онд байгуулагдсан ба Швейцар, Норвеги, Исланд, Лихтенштейн гэсэн 4 гишүүнтэй. ЕЧХХ-ны гишүүн орнууд нь эдийн засгийн өндөр чадавхитай, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнууд юм.

ЕЧХХ нь бусад улс орнуудтай Хамтарсан тунхаглал байгуулах, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах хэлэлцээ эхлүүлэх болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх гэсэн 3 үе шаттай худалдааны хамтын ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Женев хотноо төвтэй тус холбоо нь одоогийн байдлаар нийт 29 чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулаад байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:35

Иргэн [66.181.191.118] 2019-11-14 07:52:36

Худ. Танхимд хариуцуулаад төсөв мөнгийг нь төсөвөөс санхүүжүүлээд явбал болдог юм болов уу?

Зочин [66.181.184.195] 2019-11-14 06:17:38

Монголдоо худалдаа эрхэлсэн байгууллагатай болооч дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.