Монгол улс 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулав

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн, дөнгөж сая баталлаа. Ингэснээр өнгөрсөн зургаадугаар сараас хойш олон сарын турш, бүх түвшинд хэлэлцсэн хуулийн төслийг батлав.

Эрх баригч МАН 2016 онд парламeнтын засаглалаа бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж амласан юм. Иймд УИХ-ын 62 гишүүн зургадугаар сарын 6-ны өдөр УИХ-ын даргад төсөл өргөн барьсан юм.

Энэ удаагийн Үндсэн хуулийн төсөлд судлаачид, иргэдийн санал тусгаснаараа ихээхэн онцлогтой.

Хэдийгээр гурван удаагийн хэлэлцүүлгийн явцад анхны төслөөс зарим чухал заалт хасагдсан ч төслийн ноён нуруу хэвээр үлдсэн гэж Үндсэн хууль судлаачид дүгнэж байна.

Шинэ Үндсэн хуулийн гол үзэл баримтлал юу вэ?

  • 2000 онд оруулсан, дордуулсан 7 заалтаас 6-г засав.
  • Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгохын тулд Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөв.
  • Давхар дээлийг хязгаарлав.
  • Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Үндэсний зөвшилцлийг хангасан.
  • Сонгуулийн холимог тогтолцоог заасан.
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн.
  • Монгол улсын аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн хамгаалалт, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх дорвитой өөрчлөлт авчирна.
  • Засгийн газарт тавих парламентын хяналтыг сайжруулж, хууль тогтоох ажиллагааг чанаржуулна.
  • Улс төрийн намыг бэхжүүлнэ.
  • Сонгуулийн тогтолцоог иргэний сонгох эрхийн шаардлагад нийцүүлнэ.
  • Шүүхийг хараат бус, шударга болгоно.

Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглах зарчмыг тодорхой болгоно.

Eрөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгад хориг тавьсан ч түүний ирүүлсэн саналаас 15-ыг нь шинэ хуульд тусгажээ. ХҮН зэрэг намын бүтээлч саналуудаас нэлээд нь төсөлд багтжээ. Хамгийн гол нь 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга явуулан, үр дүнд нь боловсруулсан төслийг мөн оны 7-8 сард олон нийтээр хэлэлцүүлэхэд 327 мянган иргэнээс санал ирүүлжээ. Эдгээр саналаас хамгийн өндөр дэмжлэг авсныг нь төсөлд тусгасан юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.187.208] 2019-11-17 11:11:01

Сонгуулийн холимог тогтолцоог зевшеереегуй гэсэн биз дээ.

ЖИР ИРГЭН [183.81.171.2] 2019-11-15 03:04:32

АНХНААСАА ХУУЛЬ БУС БАЙСАН,, ҮНДСЭН ХУУЛЬ НЭГ НАМЫХАНЫ ХИЙДЭГ АЖИЛ БИШ ЭЭ,,, ЭРГҮҮ МАЛНУУДАА,,, ХҮН БОЛГОН ЖАМ ЁСНЫ ЭРХТЭЙ ТЭДГЭЭРИЙН НЭГДЭЛ БОЛ ҮНДСЭН ХУУЬ ХЭМЭЭХ ГЭРЭЭ ЮМ , ЖН ЖИЖИГЭХНЭЭР ЯРВАЛ ,,,НЭГ НЬ САЛАВЧ ГАРГАХАД НӨГӨӨДӨХ НЬ ГАРГАДАГ ХҮНИЙ АРАНШИН БАЙНА,,, ЭНЭ ТОХИОЛДОЛЫГ АМАРХАН ЗОХИЦУУЛДАГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.