Академич Б.Чадраа агсны 80 насны ойд зориулж дурсгалын самбар байршууллаа

Ц.Анударь / Нийгэм

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, Төрийн шагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд өчигдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүний ажиллаж байсан хүрээлэнгийн хананд дурсгалын самбар байрлуулан, нэрэмжит танхим нээх ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд академич Б.Чадраатай хамтран ажиллаж байсан найз нөхөд, эрдмийн хамт олноос гадна гэр бүлийнхэн нь оролцов.

image

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: “ШУА-иас энэхүү ойг угтаж шат дараалалтай ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь Б.Чадраа гуайн ажиллаж байсан, удирдаж байсан ФТХ-нд нэрэмжит танхим, дурсгалын хөшөө байрлуулах энэ ажил юм. Толь бичгээс би харлаа. Дурсгалын самбар гэж үг байдаггүй юм байна. Тэгэхээр үүнийг дурсгалын хөшөө хэмээн нэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Б.Чадраа гуайн амьдрал үйл ажиллагааг мэддэг хүмүүс өнөөдөр энд цугласан байна. Гэсэн хэдий ч би өнөөдөр Б.Чадраа гуайн тухай зарим зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу. Бид хоёр 42 жил хамтарч ажиллласан. 1977 онд Монгол Улсад ФТХ-ийн дэргэд Сансар судлалын тасаг байгуулахад тэр тасагт би ирж, тэр цагаас хойш нэг байгууллагад хамтарч ажилласан.

Энэ хүний тухай, 80 жилийн ойн баримтат кино удахгүй гарна. Тэнд би дэлгэрэнгүй дурсамж ярьсан байгаа. ШУА 1961 онд байгуулагдсанаас хойш Академийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хоёр хүний нэг нь манай Б.Чадраа академич. Б.Ширэндэв гуайн дараа баттай байр суурь эзэлсэн энэ хүн бол Монгол улсын зах зээлийн шилжилтийн хүнд он жилүүдэд шинжлэх ухааны салбараа нураагаад унагачихалгүй авч дараагийн үетэй золгуулсан. Энэ бол яах аргагүй Б.Чадраа гуайн гавьяа. Монгол Улс шинжлэх ухааны салбарт, эрдэмтдэд итгэл найдвар өгч судалгаа шинжилгээний ажлыг боломжийн хэрээр санхүүжүүлбэл ямар хэмжээнд шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулж ажиллаж чадахыг харуулсан нэг үйл явдал байдаг. Энэ нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг юм. Б.Чадраа гуай энэ хамтарсан нислэгийн улсын комиссын орлогч дарга, шинжлэх ухааны хөтөлбөрийг боловсруулах комиссын даргаар ажиллаж ирсэн. Богино хугацаанд тэр олон хөтөлбөрийг боловсруулах, тал талаасаа цугласан залуу судлаачдын хүч авьяасыг дайчлан гаргаж ажиллахад Б.Чадраа гуай онцгой гавьяа байгуулсан. Ийм эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж энэхүү дурсгалын хөшөөг нээж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансар судлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэмтэн. Шинжлэх ухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээс цөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийг анх олж ажигласан, их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээр болон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголын үндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодын эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байдаг.


Сэтгэгдэл

Зочин [203.217.139.227] 2019-11-15 07:27:22

Оюутан байхдаа Чадраа гуйатай нэг уулзсан. Хүнийг ялгахгүй харьцдаг, сайхан хүн байсан. Би хувьдаа жинхэнэ эрдэмтэн эгэл хүн гэж бодсон доо.

Зочин [202.126.89.114] 2019-11-15 05:58:19

hulhaich vhsen hoinooch hulgaich baihiin

зочин [139.5.216.143] 2019-11-15 05:11:36

Ширэндэв,чадраа хоёр намын төв хороо,СНЗ гэж байхад хуучин нийгмийн үед бал даргын үед бууны ноход байсныг түүх, түүхэн цаг хугацаа тэр үеийн эрдэмтэн бүтээгч, хийгч нар гэрчилнээ,юуныхан төр нийгмийн зүтгэлтэн байхав,хошуу худалдсан хогын новшнууд байсан шүү?үнэн нүүр царайн шүү дээ,

Зочин [124.158.109.140] 2019-11-15 05:08:37

Академичийн монгол хэлний мэдлэг маруухан ажээ. Самбар хөшөө хоёрын ялгааг одоо болтол ухаараагүй ажээ.

Зочин [124.158.109.140] 2019-11-15 05:03:11

Академийг Архангайнх болгосон...

0000000 [103.229.121.228] 2019-11-15 04:55:57

Жинхэнэ луйварчдын нэг, шоронгоор дамжсан, төрийн өмчийн хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан эрүүгийн гэмт хэрэгтэн байлаа, Чадраа гуай.

Зочин [202.126.89.114] 2019-11-15 02:38:46

akademich chadra gej nuli zalini hurungu baisanda

Зочин [124.158.109.140] 2019-11-15 05:17:11

Монголын нэвтэрхий толийг анх Ширэндэв гуай хөөцөлдөж байж ажил болгосон юм шүү дээ. Гэтэл энэ хүний нэр...


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.