Герман улс хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцно

Aдмин / Гадаад мэдээ

Өчигдөр Герман улсын засгийн газар “upskirting” буюу эмэгтэй хүний хормойн доороос камераар зураг, дүрс авах үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг дэмжжээ.

Техник технологийн хөгжлийг даган бий болсон ийм төрлийн халдлагыг сүүлийн жилүүдэд дэлхийн хэд хэдэн оронд хуулиар хориглох болсон юм.

“Эмэгтэй хүний хормойн доороос, эсвэл энгэр заамны дээрээс зураг авах нь хүний хувийн орон зайд халдаж буй гэмт үйлдэл юм. Ингэж авсан зураг дүрснүүд онлайн орчинд тарах, заримдаа арилжааны хэрэгсэл болох нь түгээмэл үзэгдэл болжээ” гэж Германы хууль зүйн сайд Кристин Ламбрехт мэдэгдэлдээ өгүүлжээ.

Одоо шинэ хуулийн төслийг парламентад өргөн барьж, батлуулах юм байна.

Үүнээс гадна шинэ хуулийн төсөлд нас барсан хүний гэрэл зургийг зөвшөөрөлгүй авч тараахыг гэмт хэрэгт тооцдог болж, зөрчвөл хоёр хүртэл жил шоронд хорихоор тусгажээ.

“Нас барсан хүний зургийг авч, тараах явдал гэмт хэрэгт тооцогддоггүй байсан. Тэгвэл одоо бид энэ цоорхойг арилгаж байна. Хайртай дотны хүнээ алдсан хүмүүсийн уй гашууг ийм замаар нэмэгдүүлэхийг бид хориглох ёстой” гэж Ламбрехт сайд хэлсэн байна.

Герман даяар хормой доороос зураг авах явдлыг хуулиар хориглохыг шаардсан хөдөлгөөн өрнөж, 100,000 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байгаа.

Өнгөрсөн тавдугаар сард Сингапур улс ийм үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор болж, хуулиндаа тусгасан юм.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

DR. PRADHAN [129.205.124.224] 2022-12-07 13:47:33

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

АААafxxnpo [178.158.70.35] 2021-11-02 06:40:31

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:47

Зочин [103.57.93.113] 2019-11-15 10:38:41

Энэ одоо тиймл сайхан юм харагддаг болж таарлаа шүү

Зочин [66.181.184.14] 2019-11-15 06:22:22

Нэгэн цаг үед ухаангүй тэнэгтэж хүн төрөлхтөнд гай болж байсан улс өнөөдөр ухаажиж соёлжиж ёс зүйг нэгдүгээрт тавьдаг болж дээ харин манайх бүр эсрэг ухаантай байсан одоо тэнэг мунхаг соёлтой байсан одоо дэндүү бүдүүлэг ёс суртахуун ёс зүйг эрхэмлэдэг байсан одоо цагт бүр цаашаа болсон


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.