НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн газрын захиралтай уулзав

Aдмин / Нийгэм

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн газрын захирал Жэймс Жантай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Женев хотноо уулзаж, Монгол Улс, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улс НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас өгсөн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн загварыг боловсруулан баталж, шинээр байгуулахаар хэлэлцэж буй болон 2010 оноос өмнө байгуулсан хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг энэхүү загварын дагуу хэлэлцэж, шинэчлэн байгуулахаар ажиллаж буйг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв. Цаашид хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлд Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох 2016 оны Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт үнэлгээ хийх, мөн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, судалгааны төвийг бэхжүүлж, талуудын тохирсон 32 төсөлд хөрөнгө оруулалт татах асуудлаар НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хуралтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Түүнчлэн, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хэрэгжүүлдэг “Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ” төсөл, Үндэсний худалдааг хөнгөвчлөх хороог бэхжүүлэх хөтөлбөр, чөлөөт бүсийн эрхзүйн орчныг сайжруулах болон түүнд хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлаар ярилцав.

Худалдаа хөгжлийн бага хурал нь хөгжиж буй орнуудад дэлхийн эдийн засгийн интеграцид нэгдэх, энэхүү нэгдэлд шударга, үр дүнтэй, идэвхтэй оролцох, эдийн засгийн үр ашиг хүртэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Засгийн газар хоорондын байгууллага юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.