УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Н.Алтанцэцэг / Хууль

Өнгөрөгч 2018 оноос эхэлсэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт Алигатай тэмцэх газраас нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд өнөөдөр 14:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болохоор тов гараад байна.

Нийслэлийн прокуророос, УИХ-ын гишүүн Б.Батзориг болон Д.Энхбилэг, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, Б.Одхүү нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.1.3, 22.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.


Сэтгэгдэл

z0lboo [202.126.88.202] 2019-11-19 01:08:20

ongorson hergiig towog bugd oroo tolson gesen. idej yysan saidyyd bolon jast bathuu sahal erdenebileg hulgaich elbegee shuugch nartai holbootoi hergee shiideech.

зочин 12 [202.9.44.182] 2019-11-18 09:51:20

зэсээр хийсэн гэсэн тумбаш,хоёр банхарын хэргийг дээр нь нэмээд явуулчих

зочин [202.179.4.250] 2019-11-18 06:15:07

Бас л худлаа шоудаад арга хэмжээ авахгүй биз. Бусад ЖДҮ-чид шалгагдаж дуусах болоогүй юм байх даа. тэгэж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх юм байна л даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.