Угаартсан иргэдийн биеийн байдал сайжирчээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Угаарын хийн хордлогын дуудлага багасч байгааг холбогдох албанаас онцолж байгаа. Тэгвэл арван нэгдүгээр сарын 17-нд Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд хоёр хүүхэд, гурван том хүн сайжруулсан шахмал түлшнээс болж угаарын хийн хордлогод орсон талаар мэдээлсэн.

Энэ талаар ар гэрийнхэнтэй нь холбогдож, тодруулга авахад угаартсан иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн байна. Одоогоор иргэдийн биеийн байдал сайжирсан бөгөөд эмнэлгээс гарсан талаар хэлэв.

Ахуйн хүрээний шахмал түлшинд угаартсан хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас хөнгөн хордлогод орж байгаа бөгөөд галлагаа буруу хийснээс болж угаартаж байна гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа зэрэгт анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:09

зочин [202.126.89.232] 2019-11-19 06:11:32

Улаанбаатар хот урьд өмнө байгаагүй сайхан болсон байна, утаа лав л 80 орчим хувиар буурсан нь нүдэн баримжаагаар илт байна . Угаартах, угаартаж нас барах явдал урд өмнө нь ч зөндөө л байсан шүүдээ. Иргэд хэнэггүйгээсээ болж угаартаж байгаа гэдгийг хүн бүр л хэлж байна. Нэгнийхээ хийж байгаа сайн үйлсэд битгий саад болцгоо.

H [66.181.180.232] 2019-11-19 03:15:23

Yasan amia bodson tuuchii ve? Tylsh ni asaaj bkhad khorduulj bna gej bna? Khynii zovlon deer nemj kharaaj bdag chi Tomroor khiisen Robot uu! Naad ooriinkhoo kharaaliig ergej irekheer daakh uu? Amaa med! Ugaariin khongon khordlogo gej bdaggyi! Khynii tarkhi khychiltorogchgyi ulmaas khordvol zaaval urkhagtai, arilakhgyi! Mash Aztai khymyys bna! Galaa asaagaad khooloo ideed suusan bol bygd bkhgyi bolokh bai!

би [202.70.44.46] 2019-11-19 02:30:39

зуухны худаг, яндангаа цэвэрлээчээ, МАЛНУУД АА, гэрээ цэвэрлэж чадахгүй, гал голомтоо авч явя чадахгүй, муу амьд явснаас үрэж далд ор, хүний сүгнүүд минь


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.