Чингис хааны онгоныг бодитоор хийх ёстой гэв

Н.Алтанцэцэг / Нийгэм

Чингис хааны онгоныг хуурамчаар хийх гэж байгаа талаар “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхий нийтээрээ Их эзэн хааны онгоныг хайж, ямар байдалтайгаар оршоосон тухай олон төрлийн таамаг дэвшүүлдэг. Үүнийг нэг мөр болгон цэгцэлж, онгоныг хайх эрлийг албан ёсоор зогсоох тухай тушаалыг төрөөс гаргах ёстой гэж үзэж байна. Хөндөж болохгүй зүйл гэж бий. Тиймээс хүндэтгэлтэй хандах учиртай бөгөөд хамгийн их магадлалтай газар орчныг төрийн хамгаалалтад авах ёстой. Чингисийн онгоныг хуурамчаар хийх гэж байна” хэмээн шүүмжиллээ.

Тэрээр цааш нь “Их хааныг оршоохдоо баруун гарт нь тамга бариулж, толгойн хэсэг орчимд нь цагаан шонхор шувуу байрлуулсан байжээ гэх мэтээр үлгэр зохиож, өөрсдийнхөөрөө гоёчлон дэлхий нийтийг хуурах гэж байгааг эсэргүүцэж байна. Энэ тал дээр судалгааг сайтар хийж, онгоныг бодитоор хийх ёстой” гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.100] 2019-11-20 00:59:42

Одоо ингэж юм л бол Чингис гэж тархи угааж байхынхаа оронд хогоо яаж ангилахав ,хашаагаа яаж тохижуулахав,хүнтэй яаж харьцахав...гэх мэт өдөр тутмын амьдралын юмаар тархи "угааж " байвал хэрэгтэйсэн.Ер нь Чингисийн онгон гэж баыдаг ч юм бүү мэд. Чингис гээд зөндөө юм энд тэнд босголоо Одоо болно.

Зочин [148.60.92.227] 2019-11-19 17:19:17

chingis haanii ongon mas nyyz!hiih ni ch byr demii!!!

Кса [202.126.89.49] 2019-11-19 09:34:56

Бас нэг хийтэй мөрөөдлийн багийн гишүүн байна лээ. Төр засаг дэмжлэг үзүүлбэл их хааны онгоныг зааж өгнө гэж авдаг юм даа. Энэ оркуу нээрээ ...

Зочин [119.40.98.162] 2019-11-19 09:07:10

энэ ТББ холбоо гэж улстөрчдийн тоглоомын хэрэгслэл байх юмаа энэ ч яах уу онгон монгон гэж шантааж хийж байгаад хэдэн төгрөг хусах гэсэн гар байна. Харин тэр ард түмнийг аврах ард түмнийг жаргуулах энэ тэр ТББ холбоо бол яавч ард түмний төлөө биш шүү

зочин [66.181.187.227] 2019-11-19 06:28:06

Онгоныг бодитоор хийж болохгүй юм биш үү. Нууц юм бол.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.