Жирэмсэн эхчүүдээс 850 орчим нь тэмбүүтэй байжээ

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

ЭМЯ-ны “А” танхимд өнөөдөр нийт монголчуудад туйлын их хамааралтай нэгэн хэвлэлийн хурал болсон юм. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЭХЭМҮТ-ийн дэд захирал Г.Баттулга, нийслэлийн ЧД-ийн ЭМТ-ийн их эмч Ц.Хишигсүрэн нар оролцож, мэдээлэл өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр. Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны долоодугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд тэмбүүгийн өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хүн амд чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжилгээнд хамруулан, эрүүлжүүлэх, жирэмсний хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа тайланг ЭМЯ-наас мэдээлж, цаашид анхаарч ажиллах асуудлыг хэлэлцсан юм. Өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулж, 96,289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамруулжээ. “Өндөр эрсдэлт бүлгийн 1,271 хүн, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг 10 аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн 6,000 гаруй ажилчин, зургаан аймгийн 10 сумын 38 аж ахуйн нэгжийн 870 гар аргаар алт олборлогч, 15 аймгийн алсын тээврийн 2,140 жолооч зэрэг нийт 20,620 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад 279 тэмбүүгийн шинэ тохиолдол, 16,000 гаруй оюутан, 1,663 орон гэргүй иргэдээс 219 тэмбүүгийн тохиолдол илрүүлэн эмчилжээ.

Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29,290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна. “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш дөрвөн сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн үр дүнтэй байна” гэдгээ танилцуулсан юм.

“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”- Тэмбүүг устгая” үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

image

ХӨСҮТ-ИЙН захирал Д.Нямхүү: Алгын чинээ хэсгээ хамгаалья л гэж хэлмээр байна

Өнгөрсөн хугацаанд тэмбүүтэй 3682 хүнийг илрүүлж, 100 хувь эмчилж эдгэрүүллээ. Харин хамтрагчийг илрүүлж эмчлэх тал дээр учир дутагдалтай байгааг хэлэх хэрэгтэй. Энэ асуудал 47 хувьтай байна гэдэг маань учир дутагдалтай байгааг хэлээд байгаа хэрэг. Тэмбүү өвчний шинж тэмдэг далд, бүдэг явдаг учраас чимээгүй дайсан гэж хэлж болно. Гэхдээ нэгэнт илрүүлсэн тохиолдолд 21 хоногийн дотор гурван удаа тариулаад бүрэн эдгэх боломжтой гэдгийг баттай хэлэх байна. Хамгийн гол нь илрүүлэх шинжилгээнд идэвхтэй хамрагдаач гэж иргэдээсээ хүсье. Эрэгтэйчүүддээ хандаж хэлэхэд “Эмэгтэйчүүдээр битгий бамбай бариач. Зоригтой гарч ирж шинжилгээ өгөөрэй. Шуудхан хэлэхэд алгын чинээ хэсгээ хамгаалья” гэж хэлмээр байна.

ЭХЭМҮТ-ийн дэд захирал Г.Баттулга: Судалгаагаар тэмбүү өссөн үзүүлэлттэй гарсан

Яамнаас дэвшүүлсэн хөтөлбөрийн хүрээнд жирэмсэн эхчүүдэд онцгой анхаарч, ЭХЭМҮТ-ийн захирлын тушаал гарч, гурван бүлэг 22 асуудал хөндсөн ажлын төлөвлөгөө гарсан. ДОХ, В вирус, тэмбүүгийн талаар гурвалсан сургалт явуулсан байгаа. Сүүлийн дөрвөн жилийн судалгаагаар төрөлхийн тэмбүүтэй төрөх болон жирэмсний хожуу үед илэрсэн тохиолдол нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, 2016 онд 19 байсан бол, 2017 онд 25, 2018 онд 29 болж өссөн бол, энэ оны эхний хагаст 25 тохиолдол илрээд байна. Хамгийн гол нь жирэмсэн эмэгтэйчүүд эрт хяналтад орох шаардлагатай байгаа юм.

“Жи энтертаймент”-ийн захирал Д.Ганболд: Замбараагүй харилцаа энэ өвчнийг тархахад нөлөөлсөн болов уу

Нийгмийг хамарсан энэ өвчинтэй тэмцэхийн тулд хувь хүн рүү их чиглэх ёстойг ойлгосон. Замбараагүй, задгай харилцаа энэ өвчнийг тархахад нөлөөлсөн болов уу. Бидэнд мэдээлэл байна, мэдлэг дутмаг байна гэж харж байна. Хувь хүн өөрөө ухамсарлаад, хариуцлагатай байвал энэ өвчнийг хумьж авахад их хэрэг болно гэж бодож байна.

Тэмбүүгээр өвчлөгчдийн ихэнх нь ид насны залуучууд буюу 45 хүртэл насныхан байгаа аж.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:25

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:25

Зочин [103.212.118.168] 2019-11-20 03:05:49

Монголд 16000 орчим хүн тэмбүүтэй болж байна. Хаа сайгүй тэмбүүтэй гэсэн үг.

zambaraagyi 21 zyynii zaluuchuud tembyygeer dyyrchee!!bye byedeen haldaagaad gyrab dahi yedee orjee! [148.60.92.227] 2019-11-19 17:38:11

zebhen 850 jiremsen emegteichyyd tembyytei,tyynii ard 850 tyynees ikhe tembyy Mongoloor dyyren baigaa yum bna daa!!yana daa!!!Mongolchyyd aa!arban har nygeldee byyr ymbachihsan bna daa!ta nar mini neg ikhe heencherheed baij bolohoorgyi bolj dee!!ikhe hyraliinhan ch gesen demiirdegee bolichgoo!!!ene ylas chini ebchinii tembyynii bai bolj ee!!eryyljyyleh talaar mas hyrdtai arga hemjee abahgyi bol senej baina!

Зочин [103.212.118.168] 2019-11-20 03:09:03

Монголын 20 хүн тутмын нэг нь тэмбүүтэй гэсэн тооцоог дээрх статистикаас хэлж болно.

Заяа нь хая [202.126.89.49] 2019-11-19 16:45:59

Юү уншчихваа...Түй...

Орка [103.10.21.25] 2019-11-19 16:41:15

Хулгайч, худалч, залхуу, завхай зайдангаараа Дэлхийд 1-р байранд орж байна. Монголчуудын хажууд хятадууд тэнгэрийн амьтан юм байна.

zochin [185.39.141.33] 2019-11-19 14:58:25

eheeree ch hatdaa ... hytadiin bodlogo . mash sain heregjij bn ...

Зочин [185.39.141.33] 2019-11-19 14:59:20

odoo hyatadaas zeelee av .. avsnaa 65 gudar . . delhii buurunhii gej ene vv

hahaha [185.39.141.33] 2019-11-19 14:56:46

iim toonii erchvvd bas tembvvtei gesen vg vv... esvel tembvvtei 1 hyatad booosiin bie vnelegchid yum uu haashaa yum? tolgoi hvrehgvi dagz dvlegdej bn haha

Зочин [66.181.181.47] 2019-11-19 14:23:39

Shijgiin hulgaichuud uheese bugs buurnii asuudal m herees heteee

Зочин [172.58.139.94] 2019-11-19 13:23:03

Tembuug ustgaarai ajild chini amjilt

Зочин [202.9.42.161] 2019-11-19 13:02:47

Зөвхөн жирэмсэн эхчүүд хяналтанд орсоноос илэрч. Илрээгүй хэдэн мянга бгаа даа

зочин [115.65.93.30] 2019-11-19 12:56:23

Энэ бүхэн үнэн үү? Хэрэв үнэн бол энэ Нямхүү гэдэг хүн ажлаа маш муу хангалтгүй хийж дээ, 15-20 жил дарга гээд л суугаад байгаа биз дээ?

Зочин [66.181.184.195] 2019-11-19 12:30:02

Муу соц нийгмийн үед хүний эрхийг хаан боогдуулдаг учир тэмбүү гардаггүй юм. Тэмбүү бол ардчилал хүний эрх, эрх чөлөөний индикатор вм.

Зочин [192.82.77.179] 2019-11-19 16:12:59

Тийм шүү. Монгол хүний ухамсар маш их дордож дээ. Зарим хүмүүс улаан цагаандаа гарч, өвчин тарааж хаа хамаагүй гудамжинаас өвчин чирч ирнэ.

Зочин [66.181.184.195] 2019-11-19 11:47:52

Ардын засаг арилгаад өгсийн, ардчилсан засаг аривжуулаад өгч дээ. АНусын үзэж байгаагаар Ардчилсан нийгэмд байх учиртай юм гэсэн шүү.

Зочин [172.58.139.94] 2019-11-19 13:27:53

Tegj horoldog baihgui yu!

Хэлэх үг алга даа [192.82.65.107] 2019-11-19 10:03:09

Замбараагүй таарсан таалагдсантайгаа банзалдах дуртай юм бол ядаж бэлгэвч углаад банзалдаач ээ Монголчууд аа!!!

Bat [106.132.161.161] 2019-11-19 09:33:34

Zawhai zaidan yawdalaa l zogsoo.

zochin [202.55.188.81] 2019-11-19 07:46:29

irgediin eruul mendiin bolovsrol tuiliin doroi bna daa yana daa hamgiin ih serguulj boloh nasan tushdaa ch ubduhgui baij boloh l ubchin shuu dee

Зочин [103.57.95.148] 2019-11-19 07:20:17

Mongolchuud tembuureed duusch baigaa yum baina l daa


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.