Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн ёслол, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулав

Aдмин / Нийгэм

Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ Вьетнам, Монголын Найрамдлын Нийгэмлэгтэй хамтран арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ханой хотноо ёслол, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулав.

Арга хэмжээнд Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд То Ань Зунг, Үндэсний Ассамблей дахь Вьетнам, Монголын Парламентын бүлгийн дэд дарга Чан Данг Нинь, Вьетнамын найрамдлын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч Бакь Нгок Чиен, ВМНН-ийн Ерөнхийлөгч Хо Суан Хунг, ВКН-ын Төв Хороо, ГХЯ, НАБЯ, CCАЖЯ зэрэг байгууллагын удирдах түвшний албан тушаалтан, мөн Вьетнамын үндэсний телевиз VTV, Вьетнамын дуу хоолой VOV радио, телевизийн нэгдлийн удирдлага, уран бүтээлчид, ВМНН-ийн салбар байгууллага, Фу Тхыонг хоршоолол, Чу Ван Ан-ы нэрэмжит дунд сургуулийн төлөөлөгчид оролцов.

Арга хэмжээний үеэр 65 жилийн ойг тохиолдуулан МҮОНРТ, VTV, VOV-ын бүтээсэн гурван баримтат киног зочдод танилцуулахын зэрэгцээ Монгол гэр барьж, Монгол орны байгаль, Монгол ахуй амьдрал болон хоёр улсын хоорондын харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг гаргаж, Монгол оюутнуудын урлагийн үзүүлбэрийг сонирхуулж, Элчин сайд Д.Билэгдорж VOV, VTV-ийн кино багийнханд талархлын бичиг гардуулав.

Энэхүү арга хэмжээ нь хоёр орны харилцааны түүх, 65 жилийн ой болон эх орон Монгол ахуйгаа сурталчилсан чухал арга хэмжээ боллоо. Дээр дурдсан баримтат кинонуудыг Вьетнамын VTV-ын VTV1, VTV2, VOV –ын VTC 16 телевизийн сувгаар хоёр удаагийн давтамжтайгаар гаргаж олон арван сая хүнд хүргэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.