Д.Эрдэнэбулган: Цахилгааны төлбөрийг дөрвөн үе шаттайгаар нэмэгдүүлсэн

Н.Алтанцэцэг / Нийгэм

Сүүлийн үед цахилгааны төлбөр их гарч байна гэж халаглах иргэд цөөнгүй байна. Энэ тухай тэд өөрсдийн цахим хуудас болон Засгийн газрын олон нийттэй харилцах төвд илэрхийлжээ. Цахилгааны төлбөрийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлсэн.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, мэдээллийн ажилтан Д.Эрдэнэбулганаас тодрууллаа.

-Цахилгааны үнэ тариф нэмэгдсэн. Хэдэн төгрөгөөр нэмэгдсэн вэ?

-Цахилгааны үнэ тариф 4-7 дугаар саруудад дөрвөн үе шаттайгаар нэмэгдсэн байгаа. Цахилгааны төлбөрийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар бага багаар нэмсэн. Нэг квт.ц тутам нийт 24 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. 100 квт.ц эрчим хүч хэрэглэдэг айлд бол 2400 төгрөг нэмэгдсэн гэсэн үг.

-Хэрэглэгчдийн хувьд цахилгааны мөнгө их гарч байна. Өмнө нь гарч байснаас нэг дахин нугалж төлж байгаа гэдгийг хэлж байна?

- Энэ нь иргэдийн хэрэглээтэй холбоотой. Иргэдээс төлбөрийн нэхэмжил дээр төлбөр огцом нэгдсэн гэдэг асуудлыг ярьж байгаа. Зарим иргэд төлбөрийн нэхэмжлэлээ барьж манай дээр ирсэн. Бид баримтыг харахаар хэрэглээнь нэмэгдсэн учраас төлбөр нь өндөр гарсан байсан. 24 төгрөгөөр нэмэгдсэнийг хуучин үнэтэй нь харьцуулах юм бол 15-16 хувиар нэмэгдсэн гэсэн үг.

-Одоо шөнийн тарифыг тэглэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр цахилгааны мөнгө бага гарна биз дээ?

-Цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж тэглэсэн. Цахилгааныг тэглэсэнтэй холбогдуулж төлбөр бага гарах ёстой. Гэхдээ өдрийн хэрэглээг бууруулахгүй бол шууд багасна гэсэн ойлголт байхгүй. Шөнийн цагаар хэрэглэж байгаа цахилгааны төлбөрийн хэмжээ хэрэглээг тэглэх шийдвэр гаргасны дараа иргэдийн хэрэглээ нэмэгдэж байна. Орон сууцны айлуудад шөнийн тариф хамааралгүй юм.

-Хэчнээн айл өрх шөнийн тарифт хамрагдаж байгаа вэ?

-2019-2020 онд шөнийн тарифт 160 мянган айл өрх хамрагдаж байгаа. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас Нийслэлийн агаарын бохирдлын бүсийг зарласан. Энэ бүсэд байгаа айл өрхүүдийн шөнийн тарифыг тэглэж байгаа. Харин 10 мянгаас дээш хүн амтай сум,суурин газар болон Багануур, Налайх дүүргүүдэд цахилгааны үнийг батлагдсан тарифаас 50 хувиар бууруулж тооцож байгаа.

-Танайд цахилгааны төлбөртэй холбоотой гомдол ирж байгаа гэсэн. Энэ гомдлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Төлбөрийн нэхэмжлэлийг нь үзээд тайлбар мэдээллийг өгч байгаа. Иргэд манай дээр шууд ирэхгүйгээр цахилгаан түгээх компаниудад асуудлаа тавих боломжтой. Цахилгааны үнэ нэмэгдсэнээс болж төлбөр их гарч байна уу, эсвэл хэрэглээ нэмэгдсэнээс болж байна уу гэдгийг харах хэрэгтэй юм. Хэрэглэгчдийн хувьд 24 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг их байна гэж хэлж байгаа. 2015 оны долдугаар сарын 6-ны өдөр цахилгааны тарифыг тогтоож байсан. Харин 2016, 2017, 2018 онуудад цахилгаан дулааны үнэ өөрчлөгдөж байгаагүй. Энэ хугацаанд инфляци валютын ханш, нүүрсний үнэ өссөн учраас тарифын зохицуулалт хийхгүй бол эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа газруудад бодит өсөлт гарсан байгаа. Иймээс цахилгааны үнийг нэмэгдүүлж, тарифын зохицуулалт хийсэн.

-Тэгэхээр эрчим хүчний салбар алдагдалд орсон гэсэн үг үү ?

-Эрчим хүчний салбар 2018 оны гүйцэтгэлээр алдагдалд ороод эхэлсэн. Тарифын зохицуулалт хийж, алдагдлыг багасахаар ажиллаж байна.Bottom of Form

ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН БАЙДАЛ:

Он,сар, өдөр

1 квт.ц тутам нэмэгдсэн үнэ

100 квт.ц

2019.04.01-30

3 төгрөг

300 төгрөг

2019.05.01-31

6 төгрөг

600 төгрөг

2019.06.01-30

7 төгрөг

700 төгрөг

2019.07.01-31

8 төгрөг

800 төгрөг

Нийт 24 төгрөг

2400 төгрөг


Сэтгэгдэл

сонгогч хэрэглэгч [202.70.34.115] 2019-11-26 02:17:07

БИД БҮГД МАН-Д ХУУРТСАН. ТЭДНИЙГ ОЛОНХ БОЛГООД ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР, НД-Н ШИМТГЭЛ, БЕНЗИНИЙ ҮНЭ, ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ МАШ ИХЭЭР НЭМЛЭЭ..........2020 ОНД МАН-Г БҮҮ СОНГО..................................................

Иргэн [64.119.16.244] 2019-11-25 02:49:20

9-р сарын цахилгааны төлбөр дээр Сэргээгдэх эрчим хүний төлбөр гэж 6000 гаруй төгрөг авсан байсан. Энэ мөнгийг тайлбарлаж өгмөөр юм. Хэдэн сарын өмнө 3000 гаруй төгрөг байсан. Яагаад ингээд огцом нэмж авснаа тайлбарлаж өгөөрэй, УБЦТС.

Зочин [124.158.109.140] 2019-11-25 01:31:46

Одоо бүр хулгайч муур шиг хэдэн сар дараалан чимээгүй нэмнэ гэдэг чинь хууль зөрчисөн, санаатай, зохион байгуулалттай, үгсэн хуйвалдаж хулгай хийсэн гэсэн үг. Засаг төр нийлж хуйвалдаагүй бол эдний удирдлагад арга хэмжээ авах ёстой. Ийм явдал дараа дараадаа хэвшил болно гэсэн үг. Гэрээндээ хулгай хийнэ гэж тусгаагүй бол гэмт хэрэг.

Зочин [124.158.109.140] 2019-11-25 05:16:24

Хэрвээ засгийн газар оролцоогүй бол, эд нар буюу МАНАН-гийнхан Засгийн газрыг нэрийг хугалаж ард түмнээр тэмцэл хийлгэж жаал овоо хөдлөж байгаа засгаа унагаж аваад өөрснөө дураараа дургиж хулгайгаа хөгжүүлэх гэж байгаа хэрэг.Сайд нь хулгайгаар наад зах нь дөрөв дахин нэмсэнийг мэдэж байсан бол Яам энэ хэрэгт шууд холбогдох ёстой. Энэ бол зүгээр хувь хүни хулгай биш, төрийн яамнаас зохион байгуулалттай хийсэн хулгай. Ерөнхий сайддаа хэлж байсан уую?

ИРГЭН [202.180.220.172] 2019-11-24 23:54:32

ЦАХИЛГААН СТАНЦААС ӨНДӨР ҮНЭТЭЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЧИНЬ БИДЭНД ХЭРЭГГҮЙ. ЭСВЭЛ АЛДАГДЛАА ӨӨРСДӨӨ ҮҮРЭХ ХЭРЭГТЭЙ.

ИРГЭН [202.180.220.172] 2019-11-24 23:52:49

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ЯАХААРАА ЖИЛД 4 УДАА НЭМЭГДДЭГ ЮМ. ҮҮНИЙГЭЭ ТАЙЛБАРЛА. ТА НАР ЗАРДЛАА НЭМЭЭД ТАНСАГЛААД БГАА ЮМ БИШҮҮ. ХУЛГАЙЧ НОХОЙ ШИГ ҮНЭ НЭМЭХ, НД ГМ НЭМЭХЭЭ ЗОГСООВОЛ ЯАСЫН ЗГ ЭНЭ ЯНЗААРАА БОЛ АРД ТҮМЭН ТА НАРЫН ЛУЙВАР ХУЛГАЙД ҮНЭХЭЭР ЭГДҮҮЦЭЖ БАЙНА ШҮҮ...

Зочин! [202.126.89.47] 2019-11-24 15:51:37

Энэ сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөтөлбөрийн мөнгө хаашаа ордог юм бол? Энэний мөнгийг дийлэхээ болилоо!жнь манайх сард 280 квт тог хэрэглэдэг! Гэтэл үүнийг 23.79төг-өөр үржээд 6661,2 төг үүн дээр нөат нэмээд 7000 гаран төг төлдөг юм байна! За дээр нь цахилгааны суурь үнэ г.мэт тогны мөнгөнөөс гадна ийм их татвар (10.000 гаруй) авдаг юм байна! Хамгийн гол нь энэ их мөнгө нь зөв зүйлд зарцуулбал яая гэхэв! Даанч замаас нь нөгөө хулгайчууд нь аваад идчих юмаа!

ZOCHIN [122.201.24.248] 2019-11-24 14:49:54

AIMAAR NEMSEN YUN HEREGLEENEESEE GJ.

Зочин [202.21.107.94] 2019-11-24 11:36:09

10-р сард СЭХүчний төлбөрийг 22-23%- иар бодож авсан байна. Цахилгааны төлбөр 14032 төг байхад СЭХ-ний төлбөр 3323 төг байна. Ажиглаад байхад янз бүрийн хувиар бодоод байх юм. Яг хэдэн хувиар боддог юм бэ? Хариулт авмаар бхйна.

Зочин [202.126.89.47] 2019-11-24 15:53:21

1квт 23.79төгрөгөөр боддог гэсэн

ганаа [202.9.43.53] 2019-11-24 03:35:42

цахилгааныхан өөрсдийнхөө цалин хангамж үр дүнгүй илүү зардлаа хасаачээ хуримтлагдсан мөнгөө хамаагүй зарлагадчихаад алдагдалтай байна гээд ард түмнийхээ хармаанд гараа дүрэх юм сэдэж байх юмаа

Зочин [172.58.139.200] 2019-11-24 15:32:16

Unetei baigaa bol heregleegee bagasga hemne, tolboriin chadvargui bol hereglehee bolichih.

зочин [202.9.45.226] 2019-11-24 02:49:25

29000 гардаг байсан одоо шууд 51000 болсон,шөнийн тарипыг 0 болголоо гээд байсан ингээд нөхөөд авчихдаг юм байна.

Irgen [182.160.37.239] 2019-11-24 01:40:52

Durakuudiin idej uusniig bid nar tolj bdag.

Зочин [172.58.139.200] 2019-11-24 15:33:21

Buu solior tenegee

АГУУ ИХ [107.77.230.51] 2019-11-23 20:50:35

емхий бузар шуналт бирд хулгайчууд терд олноороо гарсаны горыг Ард ТYMЭН ямар их эдлэж байна аа. хулгайчуудыг хурдан цэвэрлэн устгах юмсан

Зочин [64.119.18.122] 2019-11-24 00:06:36

ардчилсан намын үйлийн үр

Зочин [202.9.42.109] 2019-11-23 18:31:17

Даваасүрэн пизда горыг нь 7 сарын дараа амснаа. Ийм хог новш сонгосны гай

Зочин [172.58.139.200] 2019-11-24 15:34:45

Davaasuren saidad bayarlaj talarhaj baina ajilaa zob sain mergejliin hiij baina bravo

ДАШЦОГТ УТАС-91145573 [202.55.188.89] 2019-11-23 17:57:12

БИ УБ-ААС ХӨДӨӨ ИРЖ СУМЫН ТӨВД УТААГҮЙ БАЙНА ГЭЭД 2013 ОНД ЦАХИЛГААН БОЙЛОР ТАВИСАН БОЛОВЧ САРД 320000 Т ГАРЧ БАЙСАН УЧИР БОЛЬСОН , ОДОО ГАЛАА ТҮЛЭЭД БАЙЖ БАЙНА. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ШӨНИЙН ТАРИФ ХЭЗЭЭ ҮЙЛЧЛЭХ БОЛ .!!!!! ГОМДМООР. МАНАЙ ЭНД ТУХАЙН ҮЕД ШӨНӨ 50% БАЙСАН. МИНИЙ ТУХАЙН ҮЕД ТАВИСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХЭВЭЭРЭЭ. ОДООГИЙН ҮНЭЭР 9-10САЯ.

hereglegch [202.21.108.137] 2019-11-23 14:53:47

28 myanga baisan odoo 48 myanga bolson

Zochin [202.126.89.103] 2019-11-23 07:37:49

gazar saigui ts/ une nemsen gej yarj bna. Ger horoololiin ailuudiin tegleltiig oron suutsniihan nuhuj bna. Arai heterhii bna.

зочин [103.212.119.160] 2019-11-23 07:01:25

Алдагдал ороод ард иргэдийн нуруун дээр нэмж ачаа үүрүүлэхээ зогсоо?төрд учираа хэлээд аж ахуйн нэгжүүд,kампониуд хоорондын энэ олон жилийн өрийн сүлжээ дарамтыг одоо нэг удаа улсын хэмжээгээр тэглэж шинээр аж ахуйн нэгжүүд горимонд орж ажиллах цаг болсоон,сэргээгдэх эрчим хүч,цахилгааны суури үнэ гэдэг асуудалаа болих хэрэгтэй хуулиа өөрчилж шинэчилэх асуудалаа их хурал иргэдийн өмнөөс хийх хэрэгтэй,хулгайч шигээ ингэж мэдэгдэхгүй нэмж бгаан үндэслэлгүй,алдагдалгүй үнэ тарифаа өөрчилж дур зоргоороо аашилж бгаан илэрхий юм шиг бна,үнэ тарифт өөрчилөлт орсоноо нуун дарагдуулж бгаан хуули зөрчиж хулгай,луйварын аж ахуйн нэгжүүд улам их олширох цондон бололтой

ИРГЭН [202.180.220.172] 2019-11-23 06:21:16

ХУЛГАЙЧ ШИГ СЭМХЭН СЭМХЭН ИХ НЭМЭХ ЮМ АА. ЯАЖ АМЬДАР ГЭЭД БГАА ЮМ БЭЭ. ХУЛГАЙЛСАН ЛУЙВАРДСАН ОБШОРДСОН МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭЭЧЭЭ ХУЛГАЙЧИД АА

Зочин [150.129.141.172] 2019-11-23 06:18:26

гэр хороолынхон чинь гар хийцийн маш их цахилгаан иддэг тень залгана ш дээ. Цахилгаан станц ачааллаа даах юм уу? Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэж болохгүй ш дээ!!!!

Зочин [64.119.21.207] 2019-11-23 15:18:25

гэр хороолол чинь дан ядуучууд ихтэй ш дээ.

Зочин [202.179.26.146] 2019-11-23 05:43:21

70 метр/к байшинг 350 мянгаар халаана.

зочин [103.229.122.75] 2019-11-23 05:12:48

Нэг хэсэг айлд тэглээд түүнийгээ нөхөх гэж тарипаа нэмдэг юм байна.

zochin [64.119.19.121] 2019-11-23 04:18:02

ene tsahilgaanii zaaltiig eruusuu ailuudad n helj ugduggvi shuud bicheed l bdag ene ih oilgomjgvi hed baad hede blj bgaa n bvv med geree bsnch adil bhgvi bsnch adil undur garch bnaaa

зочин [66.181.178.251] 2019-11-23 03:59:57

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөтөлбөр гээд бас аваад байгаав үүнийг ерөөсөө тайлбарлахгүй юм.

zochin [64.119.17.238] 2019-11-23 03:59:06

songoson sanalaa hudaldsan uhernuudee tur zasagaa zuhelgui tatvar ene teree tsag hugatsaand ni tulchuud baigaarai. ta nariin songoson tur shuu

Dabaasvren [202.9.43.163] 2019-11-23 02:45:41

Bi 10 hubiin ashigaa abch bainayugii ni gaihaad baigaa yum be.

зочин [122.201.22.188] 2019-11-23 02:35:26

Хэдэн жилийн өмнө алдагдал их байна гээд л эмсэн одообас л алдагдал.Хулгайчууд минь больцгоо.Тур зах зээлд чинь энгийн иргэд өртдөггүй юмуу.Та нарын цалингийн нэмэгдлийг ард олноос авах ёстой юмуу.100 кв гэдэг чинь их тоо юмуу.Нэмсэн асуудлаараа тухайн цаг үед нь ард түмэнд хэлж болдоггүй юмуу.Хулгайч аятай сэм нэмчихээд эцэст нь нүүрсний үнэ өсөөд алдагдалд орсон гэж худал ярихаа боль нэртэйгээр нь бид цалингаа нэмэх гэсэн юм гээд хэлчихээч.Хөгийн амьтасууд минь.Гэр хороололд гарсан алдагдлаа л ард түмнээс авч байгаа шүү дээ

Зочин [122.201.31.97] 2019-11-23 02:24:20

Сарын төлбөр арай л их гараад байгаа

Зочин [202.179.25.2] 2019-11-23 02:04:26

barag ajilaagui hernee uildweriin tog omnoh sard 75.000 tg ene sariin 195.000 tg geriinh 45.000 tg garsan ene sard 250.000 tg tolno gehes booj uheh gej bna.

Иргэн [66.181.161.103] 2019-11-23 01:21:40

Эрчим ихүчнийхний иөөрсдийн тансаглалэ авилгал коррупци алдагдлыг ихэсгэж байгаа

Зочин [64.119.21.207] 2019-11-23 00:52:16

маш их баялагтай орон цахилгаан үнэгүй байсан ч болно ш уг нь.

Зочин [103.26.193.100] 2019-11-23 00:23:57

Гэр хороололын цахилгааны шөнийн тарифыг 0 болгосныхоо алдагдлыг ингэж нөхдөг юм баына. Гэр хороололийнхон бол өвлийн хэрэглээгээ ингэж нөхөж байгаа байх..Харин орон сууцыханд дэндүү хохиролтой юм. Энэ зун бас зөндөө нэмэх биз.

Зочин [150.129.141.172] 2019-11-23 06:19:36

тийм байна

Зочин [66.181.161.12] 2019-11-23 00:03:37

ene hudlaa uhaalag nertei ymar ch batalgaatai ni medegdehgui tooluuraar ard tumnee shulj b na


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.