Э.Одбаяр: Байгалийн түүхийн музейн бүх юм хулгайн замаар орчихсон

Н.Алтанцэцэг / Нийгэм

2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч, Чингис хааны музей байгуулах болсныг зарласан бөгөөд наадмын өмнө Байгалийн түүхийн музейг буулгах шийдвэр гарсан. Харин зарим иргэний хувьд Байгалийн түүхийн музейг буулгахыг эсэргүүцэж байгаа. Ингээд Байгалийн түүхийн музейн талаар “Монгол туургатан төв холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяртай ярилцлаа.

image

-Байгалийн түүхийн музейг буулгах асуудлыг танайхаас эсэргүүцэж байгаа. Ямар шалтгаанаар эсэргүүцээд байгаа юм бэ?

-Байгалийн түүхийн музейг сарын өмнөөс буулгаж эхэлсэн. Байгалийн түүхийн музейн ард талд тоног төхөөрөмжтэй хүмүүс буулгалтын ажил хийгээд байна. Өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлээд байгалийн түүхийн музейг буулгахыг эсэргүүцээд явж байна. Мөн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ярилцах асуудлыг удаа дараа тавьсан боловч одоо болтол ямар ч хариу ирээгүй байна. Соёлын өвийг хамгаалах үүрэгтэй сайд Ё.Баатарбилэг соёлын өвийг сүйтгэж байгаа.

Энэ сарын 20-нд залуучууд төв музейн өмнө цугларч эсэргүүцлээ илэрхийлсэн боловч тухайн өдөр барилгын техник ирж нураах үйл ажиллагаа эхлүүлсэн. Бидний хүсэл зорилгыг бүдүүлгээр зөрчиж байна. Байгалийн түүхийн музейг шинээр барихдаа Их тэнгэрийн аманд барина. Драмын театр, дуурийн театрыг барихдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юмуу, үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар дээр шинээр бүтээн байгуулахаар төсөвт суулгасан байгаа. Харин үндэсний төв номын сан барилгын ажлаа эхлүүлэх шав тавьсан байгаа. Эдгээрийг нүүлгэхээр баахан эзэнгүй барилга үлдэнэ. Эдгээрийг яаралтай буулгаж газрыгньавахасуудалявжбайна. Шинэбүтээнбайгуулалтыгбидэсэргүүцээгүй.

-Байгалийн түүхийн музейн газар дээр Чингис хааны музей баригдана гэж байгаа шүү дээ?

-Шинэ бүтээн байгуулалт 300 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй. Байгалийн түүхийн музейн газар дээр Чингисхаанымузейбаринагэжбайгаа. Чингис хааны музей долоон давхар баригдана. Үүний нэг давхар нь музейн бусад давхар нь баар ресторан болох байх. Хамгийн гол нь газар дээр л асуудал байгаа. Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатарын үзүүлээд байгаа гэрчилгээг нэг анзаарч харах хэрэгтэй. Газрын гэрчилгээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нд хэвлэсэн байсан. 20-30 жил үйл ажиллагаа явуулсан музей шинэ бүртгэлд хамрагдсан байна. Өмнөх гэрчилгээ кадастрын зургийг үзнэ гэхээр гаргаж үзүүлдэггүй. Н.Зоригтбаатар захирал Ерөнхий сайдтай ганцаарчилж уулзаж асуудлыг шийдсэн байгаа. Байгалийн түүхий музей нийтийн өмч учраас олон нийтийн санал асуулга явуулж асуух ёстой.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГ ШИНЭЭР ГАРГАСАН БАЙГАА

-Газрын маргаан бас үүсгээд байгаа биз дээ?

-2019 оны зургаадугаар сард БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг Төрийн оронд хийсэн мэдэгдлээрээ байгалийн түүхийн музейн газар дээр ямар ч асуудал байхгүй гэдгийг хэлж байсан. Харин гурван сарын дараа Байгалийн түүхийн музейн газар дээр асуудал үүссэн гэдгийг хэлсэн. Байгалийн түүхийн музей ямар хэмжээний газартай байсан гэдгийг ил болгохгүйгээр гэрчилгээ шинээр гаргасан байгаа. Шинэ гэрчилгээн дээр газрын хэмжээг өөрчилж хийлгэсэн. Газрын асуудлыг нэг тийш шийднэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн байгаа. Гэвч одоо болтол шийдэгдээгүй. Байгалийн түүхийн музейн эзэмшлийн газрыг музейд ажиллаж байсан гурван хүн шилжүүлсэн гэдэг асуудал бас гарсан. Бид үүнтэй холбоотой баримт мэдээллийг цуглуулж байна.

-Тендерийг нь “Аяа” ХХК авсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тендерийг аваад өчигдрөөс дээврийг хуулсан байна лээ. Тус компаний захиралтай холбогдоход “Ядарсан компанийн захирал байна гэж хэлсэн. Компанийн оффис байхгүй, харөнгийн Prius машиндаа оффислож байгаа” гэдгээ хэлсэн. Оффисгүй барилгын компани 400 сая төгрөгийн тендерт оролцсон байсан. Үнэн, үнэхээр хүмүүсийн сонирхлыг татаж байгаа.

-Байгалийн түүхийн музейд хичнээн үзмэр байдаг вэ?

-Музейн захирлын хэлж байгаар 12 мянга гаруй үзмэр байна гэж байгаа. Үзмэрийн тоо зөрөөтэй явдаг учраас зарж солиод яваад байдаг. Байгалийн түүхийн музейд байгаа үзмэрүүдийн ихэнх нь шороо болж, элэгдлийн хугацаагаар байхгүй болдог. Тухайлбал, эрвээхэй, шавьж, хорхой гэх мэт үзмэрүүд байдаг. Харин үлдсэн цөөхөн хэсэг нь үнэт үзвэртээ хамаардаг. Мөн үзмэрийг зарж борлуулах асуудал гарч байна. Үзмэрүүдийг зарж борлуулах, шамшигдуулсан асуудал ойрын хугацаанд болж байгаа хэрэг биш. Сүүлийн жилүүдэд музейн үзмэрийг хольж сольдог асуудал байсаар л ирсэн. Хамгийн сүүлд гэхэд Солонгос улсад соёлоо сурталчлах үеэр Байгалийн түүхийн музейд хамаарах гурван үнэт чулуу алга болсон байгаа. Үүнийг солирын чулуу алга болсон байж магадгүй гэж байгаа.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГЫН ЗАСВАРТ НЭГ Ч МӨНГӨ ЗАРЦУУЛДАГГҮЙ БАЙСАН

-Байгалийн түүхийн музейн үзмэрийг зарж сольдог гэж байна. Энэ музейн үзмэрт хэн хяналт тавих ёстой вэ?

-Байгалийн түүхийн музей нийтийн өмч. Засгийн газраас холбогдох байгууллагаар дамжуулж байнгын хяналт шалгалт тооллого хийж байх ёстой. Гэтэл тооллогын комисст музейн захирал нь өөрөө орчихсон, тооллогын комиссоо даргалаад явж байдаг. Байгалийн түүхийн музейн бүх юм хулгайн замаар орчихсон. Энд ямар ч хяналт байхгүй. Одоо зарж үрэгдүүлэх юм байхгүй болгонгуут байшин газар руу орж байна.

-Музейг буулгаж байгаа. Өв соёлыг нь хаана байрлуулж байгаа вэ?

-Үлэг гүрвэлийн музейг татан буулгасан. Тэнд тодорхой хэмжээний үзмэрүүдийг байрлуулж байгаа. Үүнийг бас л хяналтгүй хийсэн. Зориулалтын бус зөөвөрлөх, тээвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа. Байгалийн түүхийн музей Н.Зоригтбаатар гэдэг хүний хувийн өмч болчихсон. Музей руу орж танилцана гэхээр оруулахгүй. Хууль хяналтын байгууллагыг хүртэл оруулахгүй байгаа.

-Байгалийн түүхийн музейн барилгыг нураахгүйгээр завсарлах боломж байсан болов уу?

-Сэргээн засварлах боломж байгаа. Олон улсын сэргээн засварлах мэргэжлийн хүмүүс бүгд хэлж байсан. Барилга дээр ямар ч асуудал байхгүй гэдгийг хэлж байгаа. Гэвч манайхан завсарлахгүйгээр шууд нурааж байна шүү дээ.

-Байгалийн түүхийн музейд жил бүр улсын төсвөөс мөнгө тавьдаг байсан гэсэн. Энэ мөнгөнөөс засварлаад явах боломж байсан болов уу?

-Үйл ажиллагаа зогссоноос хойш 2012, 2013 оноос эхлээд жил бүр 300-400 сая төгрөгийн төсөв тавигдаж байсан. Энэ мөнгөнөөс музейд ажилладаггүй хүмүүсийг цалинжуулж байсан асуудал байгаа. Харин барилгын засварт нэг ч төгрөг зарцуулдаггүй байсан. Байгалийн түүхийн музейг нураагаад устгачих юм бол энд дотор явагдсан хууль бус үйл ажиллагаа байхгүй болчихно гэж нөхдүүд үзээд байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Зарим иргэдийг цагдаагийн байгууллага баривчилсан гэсэн. Энэ үнэн үү?

-Гурван хоногийн өмнө Байгалийн түүхийн музейн дээврийг хуулж эхэлсэнтэй холбогдуулж цагдаагийн байгууллагаас бидэнд шаардлага ирүүлсэн. Одоогоор хүн баривчилсан асуудал байхгүй.

-Та бүхэн музейн асуудлаар салбарын сайдтай уулзсан уу?

-Соёлын сайд бидэнтэй уулзаагүй. Уулзах хүсэлтийг минь хүлээж аваагүй. Музейн хойд талыг буулгаад дуусч байгаа. Бид хуулийн дагуу шүүхээр явна.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.53] 2019-12-04 08:22:23

Нэр нь Чингэсийн музeй гэж байна Ихэнх хэсэг нь төрд байгаа хулгайчдын мэдэлд очноо

Зочин [66.181.169.108] 2019-11-29 05:58:31

Дарагдаад үхчихээс айгаад ойр яв ч болохооргүй болсон балгасыг нураагаад Их эзэн Чингис хааны музей байгуулах гэжмбайгаа нь маш зөв. 60-70 жилийн өмнө байгаагаараа л барьсан, одоо нурах гэж байгаа барилга юуных нь соёлын өв байх вэ дэ. Хуучир ч муудсанаа шинэчилж сольдог нь жам шүү дээ. Энэ нөхөр хогноосоо салж чаддаггүй хогын агуулах байх нь дээ.

зочин [202.179.26.207] 2019-11-29 00:43:13

Нэг их хулгайлаад байх юм байхгйү шүү дээ. Хэдэн эрвээхэйд идэгдсэн чихмэл, хатсан шавьж гээд л динозаврын яс ч гадагш нь гаргахгүй бол яах ч юм билээ. Харин нэг нугасан хушуут аварга том гүрвэлийн яс алга болчих шиг болсон. Надагшаа үзэсгэсэлэнд явсан гээд байгаа. Яёыг тэр чигээр нь үзэсгэлэнд гадагш явуулах нь байиугай өөрийнхөө музейд цутгамалыг нь тавьдаг жинхэнэ нь маш сйан нөхцөлд хадаглагдаж байдаг эд. Тэр гадаад улс нь гэхэд л түүнээс нь хэв аваад цутгачисан байх талтай харин мөнгийг нь гаргасан хүмүүс хауулд авсан байх аа.

Zochin [150.129.140.201] 2019-11-28 12:39:18

Musein tuhai uy ch medehgui baij hudlaa yarij medemhiirch yariltslaga uguhuusuu icheesee. Iim l teneg yamar ch medeelel bhgui sudalgaagui zuil yarij yavahaar uuriinhuu undsen ajlaa hiigeed yavaasai. Aygui bol uuriinhuu undsen ajil mergejlee meddeggui ner tur huusun chalchigch amitan bh ni.

ZiPD@ [153.208.83.39] 2019-11-26 17:44:55

Hurungutun muu pizdakuud ni huuchin barilgiig ni nuraaj, gazriig ni shaaj, gazar deer ni office, hotel-iin barilgaa bariulaad shaah gej bgaa l bhgui yu, oor yahav dee ter teneg, lalariin, novshiin, adgiin shaar muu pizdakuud gazriig ni gudrah gej l bna pizda gej.....

zochin [202.126.88.48] 2019-11-26 16:27:17

buu huts tor omchoo medne za

Зочин [122.201.22.146] 2019-11-26 15:22:57

Зоригтбаатар А.Сүхбатын ах шүү дээ.Бөхийн өргөө рүү дайрч дайрч нэг юм зогссон .Музейд ахыгаа тавьж ажиллуулж байгаа юм бна даа.

Хулгайчдаар дүүрсэн төр засаг [64.119.16.23] 2019-11-26 13:50:28

Арлын намынхан угаасаа энэ улс охюрны эсрэг бүх зүйлийг хийсээр ирсэн. Иргэдээ гарал байдлаар нь яогаварлаж буудсан эд хөрөнгийг нь хурааж эхнэр хүүхдүүдийг нь гадаа гаргаж хаясан сэхээтэн сайхан шилдэг залуучуудаа хороож гэрийнхнийг нь амьдын тамд унагаасан сүм хийдүүдээ ном судар лам нартай нь устгасан гээд олиггүй бүхнийг гэгээн цагаан өдрөөр хэдэн арван жил дамнуулан үйлдсэн гэмт хэрэгтнүүд энэ намын эхлэл ба үргэлжлэл болдог. Одоо энэ цаг ч гэсэн хардаа дандаа өөдгүй юмнуудыг эгнээндээ нэгтгэж дандаа эх орон иргэдийн эсрэг юмыг хийнэ үйлдэнэ. Ингэж болохгүй шдээ. Ардын тамынхаан. Далдуураас дандаа хорлонтой юм хийнэ . Иргэдийн хөрөнгийг идэж ууж хулгайлж хумсална. Яаж болдог байнаа

tusa [59.153.87.206] 2019-11-26 12:45:12

Сонгуульд нэр дэвших санаа горилсон нэг гөлөг үнэн худал нь мэдэгдэхгүй олон юм яриад явж байгаа юм. Мөн олонд танигдах арга олж дээ, хөөрхий дөө.

Зочин [66.181.176.99] 2019-11-26 11:40:48

Буулгах нь зөв .Дэмжиж байгаа.

Зочин [64.119.22.209] 2019-11-27 01:15:26

Зөв зөв

Зочин [202.9.44.60] 2019-11-26 10:39:34

ШУТ хөгжсөн өнөө цагт маш сайхан сэргээн засварлах боломж б.гаа шүү. Сэтгэл дутаж шунал нь дүрэлзсэн новшнууд л сүйтгэж б.гаа юм.Монгол эх орончид нжэгдээч.

Зочин [112.96.71.118] 2019-11-26 09:57:28

Hulgailaad dundruulchihsan, bagahan yum uldsen bolohoor bairiig ni bagasgaj bga l sanagdajh yum da chaavaas

цэцэг [59.153.113.224] 2019-11-26 08:47:16

асар их үнээр соцын үед бүрэн бүтэн болгож хадгалаж нандигнасан түүхэн баримт олдвор бүгд хар гараар самарагдсан гэхдээ хил даваад алга болсон ч олдоно .

Zojin [202.131.229.50] 2019-11-26 08:19:42

Muusain shantaajlagchid yag unendee museig yah ni padlii bhgui shantaajlaj bgaad ajil nuraah uls torchih iim l yum bna daa

Зочин [202.55.188.35] 2019-11-26 06:38:14

Тѳрд байгаа ѳмч ийм л байдагшдээ. Жаахан ном уншиж бай. Энэ талаар сонгодог зохиолд гайхалтай дүрсэлсэн бий. Жишээ нь Ильф, Петров нарын 12 сандал зохиолд тѳрийн албан тушаалтны нүүрийг хуу татан харуулсан байдаг. Манай тѳрийнхѳн ялгаагүй.

зочин [103.10.22.66] 2019-11-26 05:30:20

хулгайлсанаа мэдэгдэх үед шатаах устгах үйл болдог нь эртнээс тогтсон ж-нь тайганууд манжийн хааны ордны эрднэсийн агуулхыг шатаасан мөн учир битүүлэг эрдэнэт үйлдвэрийн сэлбэгийн агуулах шатсан хэрэг.музейд бас энэ логик давтагдаж байгааг үгүйсгэх арга алга. .ком-стууд сүүлийн 30 -аад жил нийт ард түмний хөрөнгийг дарга нэрээр хулгайлж дээрэмдэж дууслаа.

Зочин [182.160.32.58] 2019-11-26 04:50:09

МОДООР БАРЬСАН БАЙШИН 500ЖИЛ ТОРДООД БОЛООД БАЙХАД ТҮХИЙН МУЗЕЙ НУРАХДАА ЯАХАВ.БАРИЛГЫГ НЬ НУРААХЫГ УЛАЙРАН ДЭМЖЭЭД БУЙ ХҮМҮҮС ТҮҮХИЙН ДУРСГАЛЫГ СОЛЬЖ ХОЛЬЖ ХУЛГАЙЛСАН ХҮМҮҮС Л ҮЛ МӨРӨӨ БАЛЛАХ ГЭЖ ТЭГЖ БУЙ БИЗ.ЯАРМАГТАА ШИНЭ МУЗЕЙ ТЕАТР НОМЫН САНГАА БАРИАЧ.

Зочин [182.160.32.58] 2019-11-26 04:51:48

ТҮХИЙН

зочин [66.181.183.186] 2019-11-26 03:45:52

Барилга нурж хүний амь эрсдвэл Эрдэнийн гэх энэ залуу хариуцлага хүлээхгүй дээ. Сүүлээ хавчсан гөлөг болоод уусч алга болно.

Зочин [202.126.88.197] 2019-11-28 15:44:00

Яг үнэн

Зочин [103.26.194.186] 2019-11-26 03:29:04

За тэгвэл шаардлага хангахгүй гэж үзвэл буулга харин тэр хэсгээ цэцэрлэгт хүрээлэн болго хуучин шинэ кадастрын зургаа ил болго тэгээд л бүх хэрүүл зогсоно Харин Чингис хааны музейд тавих үзмэрүүд байгаа бол үнэхээр барих шаардлагатай бол тэр их тэнгэрийн амандаа барь жуулчдын автобус тавих ч газаргүй байшин нэмэгдэхийг хэн хүсэх билээ сайдаа

Зочин [112.96.71.118] 2019-11-26 09:59:23

Uzmeruud ni duuschihsan yum bishu tonood kkk

Зочин [64.119.21.215] 2019-11-26 03:02:03

Битгий худлаа цуураад улс төржөөд байгаарай Эрдэнийн гөлөг минь

Эко [202.21.108.202] 2019-11-26 03:11:00

Энэ балгасыг хусаад сайхан зүлэг мод таривал төв хэсэг ТЭНҮҮН эко харагдана.

Зочин [103.26.194.185] 2019-11-26 02:23:56

Baishindaa bish yum aa. Gol ni luivarchin tushmed gazriig ni avah geed bgaad l bgaan.

Зочин [202.21.108.81] 2019-11-26 02:23:04

Муу Эрдэнээгийн зулбасаг

Зочин [59.153.115.52] 2019-11-26 01:08:45

Төв музейн захирал гэж нэг муухай юм байдаг л гэсэн. зүгээр байсан музейг мөнгө олох зорилгоор ашиглах боломжгүй гэсэн акт анх гаргуулж, одоо шинээр барих музейн дарга гэчихсэн явж байгаа юм.. Монгол улсад ноцтой хохирол учруулсан ийм юмнуудыг хэдэн үеэр нь хөнөөсөн ч хохирол нь барагдахгүй

Зочин [202.126.88.197] 2019-11-28 15:45:03

Яасан местийн авах гээд байгаа юм уу.

wwww [66.181.160.61] 2019-11-26 00:59:08

ene ats odoo yugaa balairaad bgaa sda ve end tend buudal heseed huuhen shaagaad arhidaad yavdag bandi shd

Зочин [202.126.89.126] 2019-11-26 00:55:42

Юунд нь эсэргүүцээд байдаг байнаа та нар өөрсдөө дотор нь ажилаад үзвэл ямар байгааг мэднэ шдээ хөгц чийг дүүрсэн энэ байранд та нар удаан тэсэхгүй дээ юугч хамаагүй эсэргүүцэж ганц 2 зурагтаар гарчвал од болж УИХ гишүүн болно гэж сэрүүн зүүдэлдгээ болих хэрэгтэй

Зочин [223.11.137.209] 2019-11-26 00:39:55

huuchin barilgiig nuraaj shine naidvartai gazar hodloltond tesvertei baishin barih heregtei

зочин [202.179.27.150] 2019-11-26 00:38:46

Занабазарын музейг бодвол нэг их түүх байхгүй байхаа.

Зочин [112.96.71.118] 2019-11-26 09:58:29

Chaavaas da chi uheheeree horsond shingedeg yum shu de. Baigali delhiin ov gej medehgue?

зочин [202.179.27.150] 2019-11-26 00:37:20

Энэ саяханы буюу 1930-аад оны барилга. Нэг их түүхсээд байх зүйл үгүй. Модоор голдуу барьсан чанаргүй байшин юмаа. Соёлын өв энэ тэр гэвэл бүр үгүй уран барилгын гэх үү архитектурын ямар ч шшийдэл байхгүй тухайн үед хөрөөнгө мөнгөндөө болоод чанар муу материалаар чанар муутай барьсан эд байхгүй юу. Тийм их түүх энэ тэр барилгын хийц энэ тэр гээд байгаа бол одоогийн СЭЗ-ийн дээд сургуулийн байшинг хар ижил нь байж л байна.

Зочин [117.136.0.197] 2019-11-26 00:25:13

Setgel sergemeer baylag tanij medehuin ach holbogdoltoi mash sonirholtoi uzvertei museug turgen sergeej tumendee sonirhuulaasai daa


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.