Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ой тохиож байна

Aдмин / Нийгэм

Өнөөдөр Их хүмүүний мэлмий гийсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдөр тохиож байна.

2012 оноос хойш өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм.

2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүд нь:

  • 2012 онд 11 сарын 14
  • 2013 онд 11 сарын 4
  • 2014 онд 11 сарын 23
  • 2015 онд 11 сарын 12
  • 2016 онд 10 сарын 31
  • 2017 онд 11 сарын 19
  • 2018 онд 11 сарын 8
  • 2019 онд 11 сарын 27 тохиож байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.106] 2019-11-27 03:55:27

Уул нь зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр төрсөн юм гэнэ лээ. Элбэгдорж Монголын хөлөөр нь толгой хийсэн хүн болохоор заавал өөртэйгээ нэг өдөр төрүүлсэн болгох гэж хэдэн долдойд тэмдэг тарааж өгөөд ийм болгуулсан даа, зайлуул.

Зочин [202.9.44.161] 2019-11-27 13:07:36

857 наслана гэдэг чинь ааа яаа яа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.