"Ид шидийн орон"-ы дэд бүтцийн урсгал зардлыг "Нийслэл" хариуцахаар болжээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй "Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочиллоо.

"Лантуун дохио" ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.

Тэгвэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө ийнхүү хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа, цаашид ч хийх зүйл их байна хэмээн "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ. Мөн тэрбээр тус төвийн дэд бүтцийн урсгал зардлыг "Нийслэл" хариуцах болсон талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

image


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.39] 2019-11-28 01:03:15

Боловсон төрхтэй залилан. Хандив өгсөн хүн бүх зардлын задаргааг үздэг байх хэрэгтэй. Бас төрийн байгууллагад бүртгүүдэх хэрэгтэй.

зочин [124.45.101.202] 2019-11-27 14:38:10

Гадаөд орнуудад сурч ажиллаж байгаа монголчуудаас "Ид шидийн орон-2" төсөлд зориулж асар их хэмжээний мөнгийг цуглуулж сар бүр /зөвхөн 1 орноос 15-20 сая төгрөг орчим/ Монгол руу илгээдэг юм биш үү? Үүнийг хянадаг мэддэг, тооцдог байгууллага байна уу? Энэ их мөнгө хэрэгтэй газраа, хүүхдүүдэд зориулсан зүйлд зарцуулагдаж байна уу? эсвэл?

Би [66.181.182.234] 2019-11-27 08:28:09

Үүнийг төр хувийн хэвшлийн түншлэл гэнэ! Гоё.

ulaanbaatariin emegtei [77.87.228.70] 2019-11-27 05:14:52

Amjilt husey

Bolor [202.9.42.212] 2019-11-27 04:35:24

Ашгүй дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.