The Hu хамтлаг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртлээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах хүндэтгэл ёслолын ажиллагаа албан ёсоор эхлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга ёслолын ажиллагааг нээж, "Монгол Улсын иргэд, дэлхий даяар тархан суурьшсан Монголчууддаа Их хүмүүний мэлмий гийсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе. Гэм буруутанд зохих шийтгэлийг, гавьяатнууддаа шагнаж урамшуулах нь их хааны маань барьж ирсэн зарчим билээ. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж байгаа хүннү рок хэмээх шинэ урсгалыг үүсгэн бий болгосон The Hu хамтлагт "Чингис хаан" одонг хүртээхээр боллоо" гэсэн юм.

Ерөнхийлөгч үг хэлсний дараа төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одонг The Hu хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер МУГЖ Б.Дашдондогт гардуулан өгч, дурсгалын зураг татуулав.

Энэ удаад нэг иргэн бус 11 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг тэргүүн дээд зэргийн одонг хүртэж байгаа бөгөөд учир нь үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө, төрхийг бий болгож байгаа тул Ерөнхийлөгчийн зарлигаар The HU хамтлагт тус одонг хүртэж байна.

image

The HU хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож чаджээ.

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “The HU” хамтлаг болсон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.83] 2019-11-28 13:21:54

Энэ шагналыг дээдийн дээдэд өгдөг гэж ойлгосон. Гэтэл энэ жил хэнд юуны учир өгөв. Байгуулагдаад 2 жил болоогүй 11 хүнтэй гэж байгаа. Эзгүй, эзэнгүй, шагналд дуртай нэг нөхөрт гардуулав уу? Нэг нь өгөх гэж, нөгөө нь авах гэж юунд их сандарваа

иргэн [202.179.26.226] 2019-11-28 08:34:06

Монгол Залуус үзэгчид ээ Голсон том Хуй хамтлаг,

Зочин [103.212.119.189] 2019-11-28 06:21:59

Оросоор бол ХУЙ хамтлагт шагнал арай эртэдсэн юм биш үү, гадаадынхан нэг их сайн мэдахгүйшт эд нарыг

Zochin [66.181.161.4] 2019-11-28 02:11:42

Urlaginh gej olon jil yavchad gudamjni bobochin shig haragdaj bsn,energin hulgaich,mongolin urlaginhnas hol yavah heregtei,amidarni zavaan haltar haragddah

Зочин [202.70.38.18] 2019-11-28 01:51:26

ТАТВАРААР СӨХӨРТӨЛ НЬ ШУЛЖ БАЙЖ БАЯЛАГ БҮТЭЭГЧИДДЭЭ ӨГМӨӨР ЮМ ДАА. УРЛАГ, СПОРТЫНХОН ЮУ БҮТЭЭХ ВЭ ДЭЭ. ХЭДХЭН ХОНОГ ЯРИГДААД Л , МАРТАГДАНА.

зочин [202.126.89.218] 2019-11-28 01:47:01

Баяр хүргэе. Даашкаад данжаад шил л илүү байлаа

Болиоч [66.181.161.7] 2019-11-27 14:07:27

Одон тэмдгээр яахийн бэ хоцрогдсон байр сууриа олтол монголд ирээд хэрэггүй та нарт гай л болно цаагуураа аятайхан бай

zochin [185.39.141.24] 2019-11-27 13:58:20

amjilt hvsie. hv hamtlagt . . . presedent battulga aimaar tsarailag yum aa

Зочин [202.179.25.54] 2019-11-27 13:30:03

тэнэгүүд тэмдгэнд дуртай гэж..,ардчилал гэж байгаам уу..,жексөн жордан месси рональду нтр энэ улсад байсан бол дийлдэхгүй нь ээ ккк

Зочин [202.179.31.40] 2019-11-27 12:22:36

Yneheer ene hyndtei odong yrlag sfortiinhnoos uur salbariin aldartangyydad uguh ni hovordloo,delhiid ynelegdsen tsuuhun hymyysiin neg zyrhnii mes zasalch Sergelen emch l avah estoi baumaar,uagaad ene hyniig toirood baidag uym bol!!!

Зочин [202.9.46.25] 2019-11-27 13:24:37

ичмээр юм энд тэндхийн бүх сайтуудаар бичих юм таныг лав мэдэхгүй юм байна шүү

зочин [66.181.188.252] 2019-11-27 11:33:35

хамтлагын залуучууд нь одонгоо зүүдэггүй юм уу, продусер нь л гараад байх юм,эсвэл ганцхан одон байдаг юм болов уу \

Хү хү ха ха [64.119.17.5] 2019-11-27 10:43:03

За одоо саарал жагсаалтаас гарч хөгжлийн манлайд хүрэх байгаа

Зочин [66.181.169.116] 2019-11-27 08:41:37

Урлаг спортод өгдөг өөр шагнал баймаар юм. Улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж байгаа өөр олон салбар, хүмүүс байна. Жишээ нь хилийн чандад дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа 1000 гаруй цэрэг эрс байна. Эдгээр цэрэг эрс маань үүрэг гүйцэтгэсэн газар болгон доо Монгол цэргийн тэсвэр хатуужил, сахилга бат, цэргийн хэргийн ур чадвараа гайхуулж байна.

Зочин [66.181.161.52] 2019-11-27 11:35:25

Зззаааассссс

Зочин [64.119.25.140] 2019-11-27 08:25:18

Урлаг, спортоос өөр юм мэдэхгүй улс орон болох вий дээ. Тeлeвизүүдээр нь дан дууосан хуурдсан, марзганасан хүмүүс дүүрэн. Монголд оюуны хөгжлийг авчирдаг эрдэмтэн гэгээрүүлэгчид, матeриаллаг хөгжлийг бүтээдэг инжeнeр тeхнологийн хүмүүсээ дэмждэг сонсдог болсон цагт л хөгжинө дөө

зочин [122.201.21.230] 2019-11-27 08:08:24

Баяр хүргэе нүдээ олсон шагнал улам хичээгээрэй залуучууд аа.Шагналын эзэд ямар байхыг харуулаад өгөөрэй.

Зочин [49.0.218.181] 2019-11-27 08:04:00

Urlagiihand ogdog shagnal n tudsdaa bmar ymaa, ene shagnaliig erdemten mergeddee ogmoor ym. Ene tamirchid, duuchin, huurchin gej yvdgaa bolimor ymaa.

Зочин [202.9.40.59] 2019-11-27 07:40:51

Баяр хүргэе.Маш шаргуу тууштай байж их амжилтанд хүрсэн та нарт баярлалаа.Уран бүтээлийн амжилт хүсье.Дашдондог шагналд авсныхаа дараа их утга төгөлдөр үг хэлсэн.Сайхан байлаа

Зочин [202.21.108.107] 2019-11-27 06:56:32

Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа ХҮҮ хамтлагын залуусдаа баяр хүргэж улам их монголоо сурталчилаарай мөн Дашдондог гавъяатдаа баяр хүргэе. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэе.

Зочин [202.9.46.25] 2019-11-27 06:44:34

ДАШКАА АХ СУПЕР БАЙЛАА ӨНӨӨДӨР БАЯР ХҮРГИЙ

Зочин [103.229.121.106] 2019-11-27 06:33:34

Монголынхондоо өгмөөр юм. Аль хаанахын ч юм Монголчууд мэдэхгүй гадныханд өгч байхаар.

Zochin [202.126.88.161] 2019-11-27 06:31:05

Bayar hvgie mundag hamglag Dashdondogt bvvr ih bayar hvrie

Зочин [60.60.120.85] 2019-11-27 05:40:16

za zugeer bolj uz hudlaa soyol urlag sportiinhniig demjeed ene uls hol yavahgui ni bodid amidral deer buren notlogdoid baikhad tahin tahin teriigee hiigeed l yavah yum aa.

Зочин [202.9.46.25] 2019-11-27 04:55:24

Баяр хүргэе. мундаг залуус


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.