16 иргэний цогцсыг нутагт нь авчирлаа

Ц.Анударь / Гадаад мэдээ

Британийн Эссекс мужийн боомтод Бельгиэс ирсэн ачааны чингэлэгнээс 39 хүний цогцос илэрсэн эмгэнэлт хэрэг энэ оны аравдугаар сарын 23-нд гарсан билээ. Цагдаа нар анх цогцсуудыг Хятад иргэдийнх гэж таамаглаж байсан ч нарийн шалгаж үзсэний дүнд бүгд Вьетнам иргэд болохыг тогтоосон юм. Нийт 39 цогцсын найм нь эмэгтэй, 31 нь эрэгтэй, мөн 15 настай хоёр хүү байсан юм.

Цогцсуудыг таниулсны дараа эх нутагт нь хүргэх зардлыг Вьетнамын засгийн газар хохирогчдын ар гэрийнхэнд зээлээр олгох шийдвэр гарснаар эхний 16 цогцсыг өнөөдөр /2019.11.27/ Вьетнам улсад агаарын хөлгөөр тээвэрлэн, авчирсан байна. Цогцсуудыг Ханойн Ной Бай нисэх онгоцны буудалд буулгаж, түргэн тусламжийн машинаар ар гэрийнхэнд нь хүргэж өгчээ.

Нэгэн хохирогчийн аав Во Ван Лин "Бид энэ мөчийг мөн ч удаан хүлээлээ. Бид одоо хүүхдийнхээ ажил явдлыг чадах чинээгээрээ гүйцэтгэнэ" хэмээн нулимс дуслуулан хэлж байлаа.

Үлдсэн иргэдийн цогцсыг ирэх өдрүүдэд авч ирнэ хэмээн мэдэгдэж байгаа ч тодорхой өдөр, цагийг нийтэд ил болгоогүй хэвээр байна.

Нэг цогцсыг нутагт нь эргүүлэн авч ирэх зардал дунджаар 2800 ам.доллар болж байгаа бөгөөд Вьетнам улсын зарим ТББ-ууд хохирогчдын гэр бүлд туслахаар 110 мянган долларын хандив цуглуулаад байгаа гэнэ.

Эх сурвалж: bbc.com


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:43

Dorj [66.181.182.39] 2019-11-30 02:38:45

Ymar uchurtai yachihsan tsogtsos yum ve. Hund oilgomjgui medee tavihiimaa

Зочин [66.181.161.4] 2019-11-30 01:14:39

урьд талд нь ветнам гээл болоо ш дээ

Зочин [66.181.161.4] 2019-11-30 01:13:10

гарчиг нь манай монголчууд эндсэн юм шиг байдлаар бичигджээ Анудариаа

Зочин [202.21.108.140] 2019-11-29 03:33:41

Ядаж авч ирлээ гэж бичээч

zochin [66.181.186.131] 2019-11-28 12:02:59

Ёо харамсмаар юмаа бас л манайхан шиг гадаадад гарч ажил хийж мөнгө олох гэж л явсан байхдаа уг нь хоол унд элбэгтэй нилээн хөгжиж байгаа, ямар ч орноос дутахааргүй сайхан орон бна лээ Вьетнал улс, гэр гэрээ засаад гэртээ амьдарвал сайхан шүү хүмүүсээ ..

Уншигч [202.179.31.47] 2019-11-28 04:24:23

Бүх сайтад манай сэтгүүлчдийн ядсан арга бол гарчигийг маш тодорхой бус,ойлгомжгүй буруу бичиж байж хүмүүсээр уншуулах .Гарчиг тодорхой байвал мань хүнийг хэн ч уншихгүй гэдгийг сайн мэднэ.

Зочин [202.126.89.21] 2019-11-28 00:43:22

Яг үнэн гарчигаа зөв тавь

aldaa [176.147.228.182] 2019-11-27 17:38:43

Garchigaa zov tav'. Avchirlaa bish hyrgej ogloo.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.