Жагсагчид Ираны консулын газрын байранд гал тавьжээ

Aдмин / Гадаад мэдээ

Иракийн нийслэл Багдад хотоос өмнөд зүгт байрладаг Эн-Нажаф хот дахь Ираны консулын газрын байранд эсэргүүцэгчид гал тавьжээ. Энэ тухай “Al Arabiya” телевиз мэдээлсэн байна.

Нажаф хот дахь Ираны консулын газрын ойролцоо аюулгүй байдлын хүчнүүдтэй мөргөлдөх үеэр хэдэн арван жагсагч бэртсэн тухай өмнө нь мэдээлсэн байна. Аюулгүй байдлын салбарын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, бэртсэн хүний тоо 80 давжээ. Эн-Нажаф хотод хөл хорио тогтоогоод байгаа аж. Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, жагсагчид консулын байр руу нэвтрэн орж, гал тавьсан байна.

Иракт 10 дугаар сарын эхээр эхэлсэн эсэргүүцлийн үеэр жагсагчид Засгийн газрыг огцруулж, авлигатай тэмцэж, амьдралын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байгаа юм. Мөргөлдөөн, эмх замбараагүй байдал дагуулсан эсэргүүцлийн ажиллагааны улмаас 300 гаруй хүн амь үрэгдэж, 15 мянга орчим хүн бэртжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:40

Зочин [66.181.176.99] 2019-11-28 01:50:49

Өөрийгөө хичээ.!

Зочин [59.153.115.165] 2019-11-28 01:22:45

Аргаа барсан ард түмэн хөөрхийс


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.