Үндсэн ЖДҮ замхарч, үргэлжлэл ЖДҮ-2 эхлэв бололтой

Н.Саранчимэг / Хууль

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын удирдлагуудыг АТГ-аас хорих 461 дүгээр анид цагдан хорьж, шалгаж эхлээд байгаа. Тэднийг шалгах болсон үндэслэл нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зарим компанид давуу байдал олгож, 200 хүртэлх сая төгрөгийг шилжүүлсэн гэх асуудал юм. ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар ийм хэрэгт холбогдсон бөгөөд тэднийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа ажээ. Зүй нь, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар энгийн иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдийн гарааны бизнесийг дэмжиж, тодорхой хэмжээний зээлийг хүүгүй олгох зориулалттай юм. Тиймдээ ч нэг төсөлд таван саяас 200 хүртэлх сая төгрөгт тооцож нийтдээ дөрвөн тэрбум төгрөгийг зээлээр олгох санхүүжилтийг шийдсэн байжээ.

Гэтэл ХХҮЕГ-ын удирдлагууд дээрх зээлийг олгохдоо зарим компанид давуу байдал үүсгэснээс гадна нэр бүхий УИХ-ын гишүүдийн болон тэдгээрийн хамаарал бүхий компанид олгосон нь асуудлын үүсгэж, АТГ-т шалгагдах шалтгаан болсон төдийгүй, замхарч байсан ЖДҮ-гийн үргэлжлэл болж гарч ирэх нь тэр. Ингэснээр ЖДҮ-2-ын асуудал төрийн ордонд сөхөгдөж, ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь халаасалсан зарим төрийн түшээд барьцаа сулруулж, ажилгүй, орлогогүй энгийн иргэддээ очих байсан 200 хүртэлх сая төгрөгнөөс ичихгүйгээр хулгайлж эхэллээ гэсэн “бор шувуу” нисч эхлэв. Энэ асуудал олонд дэлгэгдэж, нууц задарваас байдал улам дордоно гэж үзэх хүмүүс ч байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:31

Зочин [150.129.140.184] 2019-11-28 15:52:05

Угуй яахав , ил болсон юм чинь ногоо л Ундармаа , Ж . Энхбаяр нараасаа эхлэе - эхлэе эхлэе ...

Bulai [117.111.12.233] 2019-11-28 07:32:21

Za hervee Japandch ymuu esvel Hyatad ulsad iim asuudal uussen bol yu bolj ymarshuuhan shivshig delhiin gutamshig bolj baih bol ! Mongol bol yahavdee tegeed undsen huuliin darga n ongotsnii uilchlegchiin bugs ilsen shigee yvdag ulsad ichih nuurendee ileg naatsan bolohoor tegeedl ichiheech medehguishdee ! Irgedn bol ugaasaa bugd shaal maanag ym chin !

Зочин [202.9.43.202] 2019-11-28 07:25:14

Өмнөхийг нь хэлэлцэж шийдвэрлэхгүй болохоор дараагийн ээлж нь болдог юм байна гэж давралгүй яахав дээ. Манай шударгыг яриад шударга бус ажилладаг сайд нарын царай шүү дээ...

Зочин [66.181.184.210] 2019-11-28 06:42:51

Оюутолгойн гэрээгээр гаднаас зөвлөх аваачээ!!!!!!!

Балданхүү [202.9.43.249] 2019-11-28 06:10:49

Түрүүчийн халамжийн дарга Баярсайханы хэрэг юу болсон болоо.замхарчаагүй байгаа.

Зочин [182.160.32.202] 2019-11-28 05:40:31

Шившиг штвшиг.

Зочин [202.179.24.91] 2019-11-28 05:01:03

Би бага идсэн, тэр надаас их идэж байна гээд одоо шоудаж эхэлнэ. Болорчулуун, Батзандан гээд ханадаггүй гарууд олон байна даа


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.