Үнэгүй дугуйланд 2400 хүүхэд хамрагдах “Би нар” төсөл хэрэгжиж эхлэв

Л.Батцэнгэл / Боловсрол

Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын газраас хүүхэд, өсвөр үеийнхний авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Би нар” төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэхээр болжээ. Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангуудад алслагдсан хороодод амьдардаг хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулах болсон төслийн гол зорилго аж.

Монголын хүүхдийн ордны арван багш зургаан сарын хугацаанд нийт дөрвөн төрлийн дугуйланд хүүхдүүдийг хичээллүүлэхээр хөтөлбөрөө гаргажээ. Үүнд бүжгийн, дуулаачийн, драмын дугуйлангууд багтаж байгаа бөгөөд нийт мянган хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Монголын хүүхдийн урлан бүтээх төв 17 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд суралцдаг. Харин одоо зургаан дүүргийн найман салбарт төслийг хэрэгжүүлж уран бичлэг, уран зураг, монгол хатгамал гэсэн гурван дугуйланд хүүхдүүдийг суралцуулахаар болж.

Сургалтыг дээрх хоёр төвийн багш нар алслагдсан хороодод очин хичээлээ заах бөгөөд дугуйланд суралцах хүсэлтэй хүүхдүүд дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт хандаж бүртгүүлэх юм байна. Дугуйлан бүтэн зургаан сарын хугацаанд долоо хоногт хоёр удаа гэсэн давтамжаар хичээллэх юм. Зургаан сарын дараа суралцагч хүүхдүүд нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөөд байна.

Энэ жил туршилтын журмаар явж буй тул нийт 2400 орчим хүүхэд хамрагдах тооцоотой байгаа ба цаашид энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж буй юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:55

Зочин [64.119.17.250] 2019-11-29 08:13:23

Бид нар гэдэггүй юм уу ацнуудаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.