"Энхтайваны өргөн чөлөө”-ний авто замын хөдөлгөөнийг маргааш түр зогсооно
Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх” үйл ажиллагааны хүрээнд “Хичээх өдөр” арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.
“Хичээх өдөр”-өөр “Энхтайваны өргөн чөлөө”-нд авто замын хөдөлгөөнийг 11:00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоох үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Энэ үеэр зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугарган иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох талаар сануулахыг ТЦА-ныхан мэдээллээ.
Мөн зам тээврийн ослын дараа тээврийн хэрэгслүүд ямар байдалтай болдог талаар бодит осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг иргэдэд үзүүлэх, ослоос хэрхэн сэргийлэх үзүүлэн самбарыг бэлтгэн харуулна.
Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 10:20 цагт Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун 4 зам- Нарны гүүрний доогуур нарны замаар Дүнжингарав худалдааны төв гэсэн маршрутаар явна.
Аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас, үзүүлэнг гартаа барьж тухайн замаар замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч, зорчигч, явган зорчигч нарт хандан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд сахилга баттай замын хөдөлгөөний дүрмээ баримтлан оролцох талаар уриалж жагсах зэрэг арга хэмжээ болно.
Замын хөдөлгөөний дүрэм нь таны амьдралын нэгэн чухал дүрэм гэдгийг цаг үргэлж санаж, алхам тутамдаа хичээж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцохын төлөө хамтдаа бүх нийтээрээ хичээцгээе.
Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014 оноос 2018 оны хооронд нийтдээ 2,700 хүн амь насаа алдаж, 27,080 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тоо баримт байна. Эдгээр тоо баримтаас дараах дундаж үзүүлэлтүүдийг анхаарч заавал үзэх шаардлагатай юм.
№ |
Үзүүлэлт |
Жилийн дундаж үзүүлэлт |
Сарын дундаж үзүүлэлт |
Хоногийн дундаж үзүүлэлт |
|||
Улс |
Хот |
Улс |
Хот |
Улс |
Хот |
||
1 |
Зам тээврийн ослын дуудлагын тоо |
93,715 |
89,235 |
7,810 |
7,436 |
260 |
248 |
2 |
Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн зам тээврийн ослын тоо |
37,662 |
33,788 |
3,138 |
2,816 |
105 |
94 |
3 |
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэлбэрээр гарсан зам тээврийн осол |
1,738 |
842 |
145 |
70 |
5 |
2 |
4 |
Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүний тоо |
552 |
139 |
46 |
12 |
1.5 |
0.4 |
5 |
Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо |
5,416 |
3,600 |
451 |
300 |
15 |
10 |
6 |
Замын хөдөлгөөний дүрэм зөрчих зөрчил гаргасан жолоочийн тоо |
1,498,383 |
1,201,872 |
124,865 |
100,156 |
4,162 |
3,339 |
7 |
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан жолоочийн тоо |
38.274 |
22.243 |
3.190 |
1.854 |
106 |
62 |
8 |
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо |
1.032 |
648 |
86 |
54 |
3 |
2 |
Бид нэг өдөр л хичээгээд жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад, явган зорчигч нар нь явган хүнийхээ зам, явган хүний гарц, гарамтай хэсгээр зорчоод, тээврийн хэрэгслээр зорчигч нар нь хамгаалах бүсээ бүслээд замын хөдөлгөөнд оролцож чадвал 2 хүн амь насаа алдахгүй, 15 хүн эрүүл мэндээрээ хохирохгүй, 260 зам тээврийн осол гарахгүй байх боломжтой юм.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:11:54
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:11:54
Зочин [64.119.27.98] 2019-11-28 14:04:38
БИД НАРААР ТОГЛООД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАНА
Зочин [122.201.19.99] 2019-11-28 10:27:33
zow l bna 5 min zogsono shvv dee
Зочин [203.169.49.112] 2019-11-28 08:43:27
Энэ 7 хоногт 4 өдөр амарна, бас нэг өдөр нь явахыг хориглоно гээд .... 2 өдөр л ажиллах уу, төсөвийн хүмүүс яах вэ цалингаа бүтнээр нь аваад л, амраад л.. харин хийснээрэ авдаг ЖДҮ -хэн яаж орлогоо хийх вэ?
Зочин [122.201.24.98] 2019-11-28 15:02:55
5n minut gej bainashuudee
Зочин [202.9.46.79] 2019-11-28 08:33:45
Ийм дэмий ажил хийхээ болиоч дээ
Hhjjh [202.126.89.48] 2019-11-28 08:45:04
Yu ni demii gej huuhdee duugee dairuulahaas chini uridcbilan sergiilj bna