З.Баянсэлэнгийн шүүх хурал хойшилжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай болж өндөрлөлөө. Шүүх хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох байсан ч гурван өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон учир хурлыг хойшлуулжээ.

Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болсон бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ.

Хууль зүйн ухааны доктор, З.Баянсэлэнгийн өмгөөлөгч, Л.Мөнхсайхан “Шүүх хуралд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтээ хангаагүй учраас өмгөөлөгчгүй оролцсон. Шүүхээс хорих арга хэмжээг үргэлжлүүлэхээр боллоо. Шүүх хуралд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчтэй оролцох эрхээ хангуулахын төлөө цагдан хоригдсон. Түүний өмгөөлөгчтэй оролцуулах хүсэлтэд хариу өгөхгүй удсаар 31 хоног хорьсон шүү дээ. Гэтэл дахиад хорьчихлоо. З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг нь хоригдох хэмжээний гэм буруутай нь харагдахгүй байгаа. Түүнд олон хүний хэргийг хамруулсан мөртөө өөрт нь тийм ч хамаатай хэрэг биш. Энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана” гэлээ.

Сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон билээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:31

zochin [202.9.46.157] 2019-11-28 23:33:43

ЭНЭ Ч ЯАХАВ НӨГӨӨ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ХЭРЭГ ЯАСИЙН БОЛ

Зочин [202.179.27.239] 2019-11-28 09:13:46

юун 20-н өмгөөлөгч вэ,өмгөөлөгч бол авилгын зууч гэж өнөө алдарт хүзүүгүй нөхөр зарлачихсан шүү дээ,мөнгөтэй л байна даа,ардын хүүхдэд тэр том гавъяатууд өмгөөлөгчид чинь бага мөнгөөр биеэ үнэлэхгүй биз дээ

20 ттэрбум хуссан [202.9.46.95] 2019-11-28 11:36:55

Шинжаан шинфан компанитай холбогдсон наад чавганц чинь

zolboo [202.126.88.215] 2019-11-28 07:54:50

hunii erh zorchson ba.olon ylsiin hunii erhiin baigyyllagat hand. dawarsan hylgaich shuugch nariig dawaraaj bolohgui. oorsdiin erhendee bailgah gej hytsaj ba. sain temtseh heregtei. shydarga yls torch. batylga elbegeegiin gar hol bolson shuugch nariig halaaj. ene shuugch nar hun bish yaragshin

tusa [66.181.168.81] 2019-11-28 07:16:37

шүүхээр гэм бурууг нь тогтоогдоогүй байхад элдэв долоон юм ярих хэрэггүй дээ. Их мэдэгч нараа. Харин хүн гүтгэсэн хэргээр өөрснөө аавынд морилох юм биш биз дээ.

asa [66.181.160.107] 2019-11-28 06:38:40

enhbayariin ogson heviin booviig 461 d idsen shigee tsagaan sar garganaa chi erguu avgai min

Манан [202.9.46.95] 2019-11-28 06:08:16

Энэ хужаа авгай хэдэн хэрэгт хутгалдсан юм бэ тодорхой болгооч. Шинжан Шинфаны хэрэг , Бэрэн ХХКтай холбогдсон хэрэг гээд 2 том хэрэг яваад байнаа. Энийг сайн тодруулж мэдээлэх шаардлагатай.

Л.МӨНХСАЙХАН ГЭХ [202.9.46.95] 2019-11-28 05:44:29

МИЕЭ ЭНХБОЛДЫН БУУНЫ НОХОЙ БОЛИОЧЭЭ ЗАЙЛААЧ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.