Сүхбаатар хот руу нислэгтэй болно

Л.Батцэнгэл / Орон нутаг

ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, Нисэх буудлуудын удирдах газрын Дотоод хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн И.Амарсанаа нар Сэлэнгэ аймагт ажиллаж, Засаг дарга Ш.Оргил болон ЗДТГ-ын албаны хүмүүст Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

Тэд ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас, хашаа хамгаалалт барьж байгуулах, нисэхийн мэдээллийн ажилтан бэлтгэхээс гадна бусад шаардлагатай хөрөнгийг тухайн аймаг, орон нутгийн төсөвт суулгахаар харилцан тохиролцлоо. Мөн хөөрч, буух зурвас дагуу хашаа хамгаалалт барих ажилд газар дээр нь очиж мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-тай хамтран ажиллажээ.

Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулагдсанаар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах нислэгийн үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүл, зорчигч, ачаа, шуудан тээврийн нислэгийг эхлүүлэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Сэлэнгэ аймаг руу бага оврын агаарын хөлгөөр шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ийнхүү хангаж эхэлжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:12

Зочин [202.126.89.7] 2019-11-28 12:59:30

Соц үед бид түймрийн эргүүл ан амьтан тоолох тээх эрлийн ажил ойн судалгаа тариалангийн хор цацах гээд АН 2 -той нисэх отряд байлаа. Мэдэж хуцаж байгаач

/-*-/ [49.0.212.7] 2019-11-28 11:39:22

Би Сэлэнгийн хүүхэд, аль соц нийгмийн үед л тэрийгээ байгуулж байхгүй яацарсан нам засаг байсан юм бэ, бүх шийдвэрийг оросын амыг харж байж шийддэг, бүх юмаа оросоор хийлгээд л суугаад сурчихсан үе байж дээ одоогийн өндөрлөгөөс харахад чааваас


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.